Солонгосын хамгийн алдартай жүжигчин хосууд

Хэдийгээр алдартай гэр бүлийн хувьд гэрлэлтээ хадгалж үлдэх хэцүү байдаг хэдий ч дэлхий дахины итгэлийг хүлээж, салж сарнихгүй байх магадлал хамгийн өндөртэй, үнэнч хосууд олон байна. Ингээд Солонгосын хамгийн алдартай, бас үнэнч хосуудтай танилцья.

1. Ан Жае Хюн, Ку Хю Сан

Өнгөрсөн жил хуримаа хийсэн хосууд маань олон нийтийн дунд “өгөөмөр хос” гэж хочлогддог. Учир нь тэд өртөг ихтэй хурим хийхгүйгээр шийдэж мөнгөө асрамжид байгаа хүүхдүүдийн сайн сайхны төлөө хандивласан юм.

2. Хан Сае Сук, Парк Сол Ми

Багагүй оддыг цуглуулаад авсан энэ хосуудын маань хурим 2013 онд болсон билээ. Хосууд анх “Худалдаачин Ким Ман дёок” кинонд хамт тоглосноос эхлэн үерхэж эхэлсэн. Одоо тэд хоёр хүүхэдтэй за жаргалтай амьдарч байна.

3. Еэн Жун Хүүн, Хан Га Ин

Бидний сайн мэдэх эдгээр жүжигчид маань анх 2003 онд “Шар алчуур” киноны зураг авалтын үеэр уулзаж, түүнээс хойш үерхэж эхэлжээ. Түүнээс 2 жилийн дараа хуримаа хийсэн. Сонирхуулахад хосууд маань бие биенийхээ тоглосон киноны үнсэлтийн хэсгийг огт үзддэггүй юм байна. Хэдийгээр Хан Га Ин 2014 онд жирэмсэн болохдоо буруу тээлттэй байсан ч тэд 2016 онд хүүхэдтэй болж чадсан юм.

4. Жи Сунг, Ли Бо Ёнг

Бидний сайн мэдэх “Бүгдийг нь” киноны гол дүрийн жүжигчин Жи Санг жүжигчин Ли Бо Ёнгтой анх 2004 онд “Миний төлөө сүүлчийн бүжгийг авраач” киноны зураг авалтын үеэр уулзжээ. Тэрнээс хойш 9 жилийн дараа хосууд маань гэрлэсэн.

Сонирхуулахад Ли Бо Ёнг анхандаа Жи Сангийг жүжигчин учраас түүнтэй үерхэхээс татгалзаж байсан бөгөөд Ли Санг түүнтэй хамт байхын тулд жүжигчний мэргэжлээ ч орхиж чадна гэж хэлж байжээ. Бүсгүй маань Жи Сангийн тууштай байдалд эцэст нь бууж өгсөн гэдэг. Хосууд маань 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

5. Жан Дон Ган, Гү Со Ёнг

Хосууд маань анх 1999 онд “Салхийг хайрла, дууг хайрла” киноны зураг авалтын үеэр уулзжээ. Гэхдээ тэд шууд анхны харцаар дурлаагүй, үерхэж ч эхлээгүй бөгөөд удаан хугацааны туршид найзууд явжээ. Харин 2009 онд тэд анх үерхэж эхэлснээ олон нийтэд ил болгосон бөгөөд улмаар 2010 онд гэрлэсэн. Одоо тэд 2 хүүхэдтэй.

6. Квон Сан Вү, Сон Тэ Ёнг

Хосууд маань 9 жилийн өмнө гэрлэсэн бөгөөд тэдний гэрлэлт, ажил амьдрал нь ч амжилттай яваа. Дашрамд дурдахад Сон Тэй Ёнг 2008 онд Солонгос улсын миссийн титмийг авч байсан түүхтэй. Тэд одоо хоёр хүүхэдтэй сайхан амьдарч байна.

7. Ки Тэ Ёнг, Югэн

Хосууд маань анх “Хувь заяагаа бүтээх нь” киноны зураг авалтын үеэр анх уулзаж байжээ. Гэхдээ бас л тэд анхны харцаар бие биедээ дурлаагүй бөгөөд харин сүүлд нь хоорондоо солилцсон текст мессэжүүд нь тэднийг бие биедээ татагдахад хүргэсэн гэдэг. Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд 2015 онд охинтой болсон. .

8. Ли Бюн Хун, Ли Мин Жун

Бидний сайн мэдэх “Зочид буудлын эзэн”, “Бүгдийг нь” зэрэг киноны гол дүрийн жүжигчин бидний нэрлэж заншсанаар Ким Инха буюу Ли Бюн Хун алдарт жүжигчин Ли Мин Жунгтэй 2013 онд гэрлэснийг мэднэ. Хэдийгээр Ли Бюн Хун хувийн амьдралдаа асуудал гаргасан ч Ли Мин Жун ухаан гаргаж амьдралаа авч үлдсэн гэгддэг.

Мөн анхны хүүхдээ ч өлгийдөн аваад хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Ли Мин Жун “Харилцаа бүр асуудалтай байдаг гэхдээ та болохгүй байна гээд түүнийг шидээд хаячиж болохгүй. Та түүнийг электрон хэрэгслээ засаж байгаатай адил засах л хэрэгтэй. Одоо үед хүмүүс ажиллахгүй зүйлийг шууд л хаяад шинийг худалдаж аваад байна” гэж хэлсэн байдаг. Харин одоо тэдний гэрлэлт асуудалгүй байгаа гэсэн шүү.

9. Ли Чун Хи, Жун Хю Жин

Хосууд маань анх 2009 онд “Инээмсэглэ” киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Гэхдээ зураг авалтын үеэр хосуудын дунд хайр сэтгэлийн ямар нэгэн холбоо байгаагүй бөгөөд зураг авалт дууссаны дараа Ли Чун Хи нь Жун Хью Жинийг ямар үзэсгэлэнтэй байсныг нь ойлгож, уулзаж эхэлсэн гэдэг. Тэд хэдийгээр 9 насны зөрүүтэй ч тэдний амьдралд үүнтэй холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй гэнэлээ.

10. Юу Жи Тэ, Ким Хю Жин

Хосууд анх нэгэн хувцасны брэндийн сурталчилгааны зураг авалтын үеэр 2003 онд уулзаж байжээ. Түүний дараа сайн найзууд болцгоож, сурталчилгааны зураг авалтуудад хамтдаа байнга оролцож байсан гэнэ. Харин тэдний хайр сэтгэлийн холбоо 2006 онд эхэлсэн бөгөөд 2011 онд хуримаа хийжээ.Тэд 2014 онд анхны хүүгээ өлгийдөн авсан юм.

11. Рэйн, Ким Тэ Ий

Бидний сайн мэдэх Солонгосын алдарт жүжигчин Рэйн, Ким Тэ Ий-тэй гэрлээд 1 жил л өнгөрч байгаа билээ. Солонгос улсдаа урлагийн салбартаа хаан, хатан гэж нэрлэгддэг хосууд маань яг л үлгэрийн юм шиг харагддаг. Шинэхэн хосууддаа аз жаргал л хүсье дээ!

12. Сон Жунг Ки, Сон Хю Кю

Бидний сайн мэдэх “Зочид буудлын эзэн” киноны гол дүрийн жүжигчин бидний нэрлэж заншсанаар Юн Хи буюу Сон Хью Кью Солонгосын алдарт жүжигчин Сон Жунг Ки-тэй гэрлээд мөн удаагүй байна. Хосууд маань бидний мэдэх “Нарны хүүхдүүд” кинонд хамтран тоглосон бөгөөд тэрнээс л хосуудын маань хайр сэтгэлийн холбоо эхэлсэн гэдэг. Тэд одоо аз жаргалтай амьдрах л үлдлээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!