Өглөөний цай бидэнд маш чухал. Яагаад гэвэл…
Сэрүүлгээ унтраагаад үргэлжлүүлэн унтаж байна уу. Гэнэт сэрэхэд ханын цаг хэдийнээ хоцорсныг заана. Яарч сандран хувцасласаар өглөөний цайгаа уухаа мартаж, ажил руугаа хөлийн хурдаар гүйнэ. Энэ л бидний нэгэнт хэвшсэн өдрүүд биш гэж үү. Хэрэв та тэдгээр хүмүүсийн нэг бол, өглөөний цай таны биед ямар ач холбогдолтой болохыг эндээс мэдээд аваарай!
1. Өглөөний хоолыг хаан шиг, өдрийн хоолыг ханхүү шиг, оройн хоолыг гуйлгачин мэт зоогло!
Мэдээж энэ үг зүгээр ч нэг гарчихаагүй нь лавтай. Тиймээс ч олон орнуудад өглөөний хоолонд өндөр ач холбогдлыг өгдөг. Учир нь шөнийн турш ходоод гэдэс амарсан байдаг учир, бид биеийнхээ глюкозын хэмжээг хэвийн хэмжээнд байлгахын тулд, зайлшгүй өглөөний цайг уусан байх ёстой. Глюкоз нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадварыг хэвийн байхад тусалдаг учраас, өглөөний цай уухгүй бол глюкоз тархинд очоогүйн улмаас өдрийн турш нойрмоглох, эрч хүчгүй байх, толгой өвдөх, манарах шинж тэмдгүүд илэрнэ.
2. Мартах өвчинд нэрвэгдэх магадлал маш өндөр
Хэрэв өглөөний цай уудаггүй бол алцгеймерийн өвчин, эрт зөнөх эрсдэлтэй. Мөн сэтгэн бодох чадварыг ч мөн дагаад бууруулдаг. Харин эсрэгээрээ орой идсэн хоол таныг шөнийн турш тавгүй унтуулж, ходоод гэдсийг хямраадаг. Иймд унтах үедээ аль болох их хоол идэхгүй байхыг хичээгээрэй.
3. Өглөөний цай уудаггүй бол турах тухай бодлоо эрхтэн хая!
Илүүдэл жингээ хасаж, эрүүлээр турахыг эрхэмлэн хүсэгчид өглөөний цайг хэзээ ч мартдаггүй. Учир нь өглөө цай уухгүй байснаар эсрэгээрээ жин нэмэх, таргалах өндөр эрсдэлтэй.
4. Зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр
Хамгийн сонирхолтой нь өглөө цай уухгүй явдаг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал маш өндөх байдаг. Энэ нь мэдээж бие хангалттай хэмжээний глюкоз авч чадаагүйтэй холбоотой. Тиймээс та өглөөд аяга сүү, эсвэл өндөг ч болов идээд явж байгаарай.