Бидний үсийг гэмтээж байдаг шөнийн зуршлууд

Үс унаж, хагтах нь маш олон шалтгаантай. Үс арчилгааны бүтээгдэхүүнээ буруу сонгох болон бидний өөрсдөө ч мэдэлгүй хийчихдэг зарим зуршлуудтай холбоотой байдаг байна. Ийнхүү бид та бүхэндээ үсийг гэмтээдэг хүчин зүйлсийг танилцуулъя.

1. Нойтон үстэй унтах

Та магадгүй багтраа өвчин, элдэв харшил тусахад нойтон үс ямар хамаатай болохыг гайхаж болно. Учир нь эдгээр зүйлс нь хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох нь бага зэрэг утгагүй юм. Гэвч нойтон үстэй унтах нь таныг харшилтай болгож, багтраа өвчин тусах үндэс болдог.Учир нь нойтон үстэй унтахад бидний үсний чийг дэрэнд шингэж, үс түргэн хатдаг.

Харин дэрэнд шингэсэн чийг нь эргээд элдэв төрлийн бактер, нянг үржүүлэх таатай орчин болдог байна. Хэрэв та өдөр бүр үсээ угааж, чийгтэй дэрэн дээр унтдаг бол, байдал бүр дордож мэдэх юм. Иймд үсээ заавал хатааж унтах, цаашлаад дэрээ цэвэрлэх, солих шаардлагатай.

2. Үсээ буруу хатаах

Үсээ үргэлж халуун сэнсээр үлээлгэж байх нь үсний чийгийг үгүй хийж, хүсээгүй үр дүнд хүргэдэг. Мөн нойтноор нь самнадаг бол та эрүүл үстэй байх гээд хичээгээд ч хэрэггүй. Хэт ширүүн арчилгүй, зөөлөн арчиж, өөрөөр нь хатаах нь хамгийн зөв юм.

3. Дэрний уутаа буруу сонгодог

Цэвэр даавуун материалтай дэр сонгохгүй бол, нийлэг материалтэй дэр нь харшил, тууралт, батга гээд олон асуудлыг үүсгэнэ. Мөн толгой өвдөх, хүзүү нуруу чилэх зэрэг сөрөг үр дагавруултай. Иймээс аль болох цэвэр хөвөн даавуун уут ашиглаарай.

4. Үсний боолт ч мөн чухал

Үсийг таслаж гэмтэйхүйц, нарийн үсний резин нь үсийг унагах, гэмтээх сөрөг нөлөөтэй. Тиймээс үсний боолтоо маш зөв сонгох нь чухал. Даавуун оруулгатай эсвэл өргөн зөөлөн резин сонгоорой.

5. Үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй

Үсийг зөвхөн шампуньдаж угаахаас гадна, ангижруулагч, үсний тос, маск гээд бүгдийг цогцоор нь зөв хэрэглэж чадвал, таны үсны уналт ч мөн дагаад зогсох болно. Түүнээс гадна өөртөө тохирсон үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгоорой. Хэрэв өөрөө чадахгүй бол мэргэжлийн хүний тусламжийг авч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!