Утааны үнэр шингэж, тортог болсон гадуур хувцсаа ингэж цэвэрлээрэй. Хими цэвэрлэгээнд хамаг мөнгөө үрэх хэрэггүй боллоо!

Өвлийн улиралд утаа униар ихсэж, өмсөж яваа гадуур хувцсанд утааны үнэр шингэх төдийгүй амархан бохирдож, тортог наалддаг. Мэдээж хэн л утаа үнэртүүлсэн, бохирдсон гадуур хувцас өмсөж явахыг хүсэх билээ дээ. Тэглээ гээд гадуур хувцсаа 7 хоног бүр хими цэвэрлэгээнд өгөөд байж чадахгүй. Харин та ийм асуудалд орсон бол яах вэ? Мэдээж өөрөө угааж цэвэрлэхийг илүүд үзэх боловч, хэрхэн зөв цэвэрлэх вэ? гэсэн асуудал урган гарч ирнэ. Тэгвэл та бүхэндээ асуултын хариулт болгож, доорх мэдээллийг бэлтгэлээ.

Нэхийг цэвэрлэх

Нэхий хүрмийг цэвэрлэх танд тун ч төвөгтэй санагддаг уу? Гэвч энэ нь тийм биш. Толбо тогтсон, хиртэй байгаа хэсэгт цардуул цацаж, хэсэг байлгасны дараа цэвэр сойзоор үрж, толбыг арилгана. Дараа нь амин хүчил, шүдний оог зуурч, үүгээрээ толботой хэсгийг ахин нэг үрж цэвэрлээд үз. Эцэст нь чийгтэй алчуураар бүхэлд нь арчихад хангалттай юм.

Үслэг эдлэлийг цэвэрлэх

Үслэг хувцсыг цэвэрлэхдээ мууранд зориулсан шампунь ашиглаж болно. Бага зэрэг усанд муурны шампунь хийж найруулаад, үүгээрээ толбо тогтсон хэсгийг сойзны тусламжтайгаар цэвэрлэж болох юм. Хэдэн минут болсны дараа пролоноор ахин арчиж цэвэрлэнэ. Үслэг эдлэлийн үсийг шинэ мэт гялалзуулахын тулд цитрусын шүүсийг цацаж, сэнсдэж болно. Жижиг толбыг савантай усаар арилгаж болно.

Куртик угааж цэвэрлэх

Куртик дээр бий болсон толбыг арилгахад танд бензин хэрэг болно. Бензинээ даавуунд шингээж, толботой хэсгээ арчих бөгөөд дараа нь дээр нь сода цацах хэрэгтэй. 2 минутын дараа үүнийгээ сойзоор цэвэрлэж, нунтаг содыг унагана. Ингээд л куртик дээрх тосны толбо эсвэл хир буртаг амархан арилах юм.

Харин гадуур хувцасныхаа дулаан илчийг хадгалахын тулд байнга угааж цэвэрлэх хэрэгтэй. Мөн дулаан орсны дараа цааш нь хийж хадгалахынхаа өмнө цэвэрлэж байгаарай. Ингэснээр ирэх өвөл гаргаж өмсөхөд биед тухтай бас дулаахан байх болно. Мөн өнгөө ч алдахгүй, шинээрээ байх аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!