Йога хийснээр бидний амьдралд ямар өөрчлөлтүүд гарах вэ?

Та анзаарч байгаа бол эргэн тойрны хүмүүс тань йога дасгалаар хичээллэж, амьдрал болон гоо сайханд нь асар их өөрчлөлтүүд гарсаар байна. Тиймээс ч йогаг сонгож, хичээллэх хүмүүсийн тоо ихэссээр байгаа болов уу. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

1. Йога нь стрессийг бууруулж, уур бухимдлаас чөлөөлдөг. Тиймээс ч хүнийг тайван амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг.

2. Зөв амьсгалж сурахад тусална. Ингэснээр эрүүл байх үндэс тавигдах бөгөөд давхар жингээ хасахад нэмэр болдог.

3. Биеийн уян хатан чанар, сунгалтыг сайжруулдаг. Мөн үе мөч, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг тул, биеийн хөшүүн байдлыг алга болгодог.

4. Гоо зүйн боловсрол олгоно. Олны дунд биеэ зөв авч явах болон өөртөө итгэх итгэлийг цогцлооно.

5. Цаг барьж, олон ажлыг зэрэг амжуулах чадварыг өгдөг. Мөн ачаалал, стресс уур бухимдлыг даван туулна.

6. Ой тогтоолтыг сайжруулдаг. Иймд эрт зөнөх өвчнөөс таныг сэргийлж чадна.

7. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Ингэснээр нийгмийн идэвхитэй болж, амьдралыг илүү гэгээлгээр харж чадах юм.

8. Нойргүйдэлтийг эмчилнэ. Та шөнийн турш тайван, амгалан бат бөх унтах боломжтой болно.

9. Нурууны муруйлт болон бусад асуудлыг эмчилнэ. Бие галбирыг зөв болгоно.

10. Дархлааг дэмжиж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн залуужуулах ер бусын үйлчилгээтэй. Иймд та яагаад өөртөө багахан цаг гаргаад йогад явж болохгүй гэж…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!