Эмч зөвлөж байна: Хүүхдэд өгөх хоолыг хэзээ ч битгий богино долгионы зууханд хийж бай!
Ялангуяа аавуудын хувьд хүүхдийнхээ хоолыг богино долгионы зууханд халааж өгөх нь бий. Гэвч энэ нь хоолны бүтцийг өөрчилж, ходоод гэдсийг хямраах хүчин зүйл болдог аж.
1. Бид хуванцар савны хор уршигийн тухай хангалттай сайн мэдэх боловч, түүний хэрэглээг өнөөг хэр нь зогсоож чадахгүй байгаа нь харамсалтай. Ялангуяа хуванцар саванд хоол болон усыг хийж, богино долгионы зууханд халааснаар хуванцарын хор дотор байгаа зүйлд шингэдэг.
2. Ийн халаасан хоол болон усыг ууснаар ходоод гэдсийг хямрааж, тэр бүү хэл үхэлд хүргэж мэдэх аж. Тиймээс та бага насны хүүхдэдээ хоол өгөхдөө зайлшгүй шилэн саванд хийж өгөөрэй. Усыг нь ч мөн ижил шилэн саванд хийх хэрэгтэй сануулъя.
3. Хэрэв нэг удаагийн хоолны сав, эсвэл хуванцар саванд хоолыг халааж хэрэглэсээр удвал, хоол боловсруулах систем ноцтойгоор гэмтэж, хорт хавдар тусах түүнчлэн бага насны хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэн бодох чадвар доголдох шинжүүд илэрдэг байна.
4. Мөн хуванцар савыг аяга угаагч машинд хийх, хүчтэй бодисоор угаах хэрэггүй. Учир нь хуванцарт шингэсэн бодис усаар олон зайлсан ч шингэж, бүрэн арилдаггүй байна.
5. Ялангуяа хуванцар савны хэрэглээнээс болж хүүхдүүд ясны эмгэг, аутизм, тархины хөгжлийн дутмагшил, зэрэг маг олон сөрөг нөлөөг дагуулсаар байгаа юм.