Утсаа хэрхэн барьдгаар тань шинжье!

Судлаачид нэгэн сонирхолтой сонжоог гаргажээ. Таныг утсаа хэрхэн барьдгаар тань зан ааш, хувь хүний онцлогийг дүгнэсэн байна. Минийх лав таарч байна. Харин таных таарч байна уу.

1. Утсаа нэг гараараа барих

Хэрэв та фейсбүүкийн шинэ мэдээллийг ийнхүү үздэг бол, туйлын биеэ даасан хүн юм. Та ямарваа эрсдлээс огтхон ч эмээдэггүй бөгөөд бүх зүйлийг даван туулахад бэлэн. Гэвч энэ зан тань хувийн харилцаанд саад хийх болно. Учир нь та өөрийгөө бүрэн ойлгодоггүй бөгөөд үүндээ ч ихэнх цагийг зарцуулна. Хэрэв шинэ харилцаа үүсгэхээр шийдсэн бол, үүнд бэлэн эсэхээ нэг сайн бодоод үзээрэй.

2. Нэг гараараа утсаа барьж, нөгөө гараараа мэдээллийг үзнэ

Та ухаалаг, аливаа зүйлийн учрыг олохдоо сайн, маш өгөөмөр хүн юм. Үйлдлээсээ ухаан нь түрүүлдэг гэхэд илүү тохиромжтой. Амьдралын утга учир, хүн төрөлхтний түүхэн замнал зэрэг зүйлсийг тайлбарлах, шалтгааныг эрэлхийлдэг. Туйлын хашир зантай тул, хэн нэгэнд хууртах магадлал тун бага. Хэдий тийм ч та хайр сэтгэлийн тал дээр нэг их туршлагатай биш юм. Учир нь тухайн агшны сэтгэл хөдлөлөөр хандаж, амьдралд буруу шийдвэр гаргах хандлагатай.

3. Хоёр гараараа утсаа барих

Утсаа ашиглахдаа хоёр гараа ашигладаг бол та хайрын мэргэжилтэн гэхэд болно. Та маш хурдан, амьдралд нь том нөлөө үзүүлэхүйц шийдвэрийг гаргаж чаддаг. Мөн ямарваа зүйлд дасан зохицох чадвар сайтай. Таны хэт түргэн шийдвэр, заримдаа эсрэг хүйснийхээ хүнийг үргээх нь бий. Гэхдээ л та санасандаа үргэлж хүрч чаддаг.

4. Нэг гараараа утсаа барьж, нөгөө гарынхаа хуруугаар мэдээллийг үзэх

Та бол маш бүтээлч нэгэн. Амьдралаа сайжруулахын тулд маш олон зүйлийг бодож, туршиж үзэхэд бэлэн. Гэвч та бүхнийг үргэлж хамгийн сайнаараа хийдэг тул, хүмүүс ч танд маш тааламжтай ханддаг юм. Мөн хайр сэтгэлийн тал дээр романтик тул, хамтрагч тань сэтгэл хангалуун байдаг. Туйлын нямбай учраас, өөрийн эд зүйлд гамтай байдаг юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!