Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe 2018” тэмцээн сүр дуулиантай болж өнгөрлөө

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe 2018” тэмцээн сүр дуулиантай болж өнгөрлөө

Гоо бүсгүй шалгаруулах дэлхийн хамгийн алдартай тэмцээний нэг “Miss Universe“ Тайландын нийслэл Банкок хотноо болж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээний ялагчаар Филиппинийн гоо бүсгүй 24 настай Катриона Грей тодорлоо. Тэрээр телевизийн хөтлөгч, дуучин нэгэн юм. Тэрээр тэмцээний явцад ялагч болох хамгийн өндөр магадлалтай 10 оролцогчийн нэгээр нэрлэгдэж байсан билээ.

Түүний аав Австрали, ээж нь Филиппин гаралтай бөгөөд тэрээр 2016 онд улсаа төлөөлөн “Дэлхийн мисс“ тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч байжээ.

Ингээд 2018 оны “Miss Universe“ тэмцээний ялагч үзэсгэлэнтэй бүсгүйн зургуудаас хүргэж байна.

Бяцхан Катриона Грей аавын хамт

Өхөөрдөм Катриона Грей болон түүний ээж

Филиппиний гоо бүсгүйтэй хамт алдарт дуучин Ne-Yo

Тэр үнэхээр үзэсгэлэнтэй

Өмнөд Африкийн мисс Тамарин Грин болон Венесуэл улсын мисс Гутеррез нарын хамт

Гуравдугаар байрын эзнийг зарлах мөч

“Miss Universe 2018” тэмцээнийн ялагчийг зарлах торгон агшин

Олон улсын гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe 2018” тэмцээнийн ялагч Филиппин улсын гоо бүсгүй Катриона Грей

94 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Miss Universe 2018” тэмцээний финалын шалгаруулалтад Австрали, АНУ, Канад, Бразил, Их Британи, Унгар зэрэг 20 орны гоо бүсгүйчүүд шалгаран үлджээ. Энэхүү тэмцээний анхны монгол оролцогч мисс, загвар өмсөгч Д.Долгион дэлхийн гоо бүсгүйчүүдтэй нэгэн тайзан дээр өрсөлдлөө.

Түүний хувьд гоо сайхны олимп гэгдэг “Miss World 2016”-д өрсөлдөж, Топ 5-д үлдэж байсан юм.

2016 оны Дэлхийн мисс болох магадлал өндөр байсан Катриона Грей шүүгчийн асуултад хариулахдаа өмнөх оны миссийн хариултыг хэлсэн гэж шүүгчдээс үнэлгээ алдаж байсан түүхтэй.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан, 2015 оны ялагчийн нэрийг хөтлөгч Стив Харви андуурч хэлсэн зэрэг “Miss Universe” тэмцээний дуулиан тасардаггүй.

Филиппин улс 1964 оноос эхлэн “Miss Universe” тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 1969, 1973, 2015 онуудад титмийн эзнээр тодорч байжээ. Энэ жилийн оролцогч “Miss World” тэмцээний топ 5-ын нэг Катриона Грей шилдэг нь байлаа.