Хэрэв танай гэрт ногоон цай байгаа бол, гоо сайхны салон орох шаардлагагүй!

Айл бүрийн шүүгээнд байдаг ногоон цай нь тал бүрийн ашигтай гэдгийг та мэдэх үү? Уухаас гадна гоо сайхан, ахуйн хэрэглээнд ч мөн хэрэглэж болдог байна.

Ногоон цай таны гоо сайханд:

1. Нар салхинд түлэгдсэн арьсанд ногоон цай маш сайн үр дүнтэй. Нунтаг ногоон цайг бага зэрэг устай хольж зуурмаг болгоод, нүүрэндээ түрхэж 10-5 минут болсны дараа хүйтэн бүлээн усаар угаагаарай!

2. Хугарсан хумсанд цайны бакетны цааснаар хэсэгхэнийг авч цавуугаар наагаад, зөөлөн зүлгүүрээр зүлгэнэ. Ингээд хумсаа будахад эргээд хэвэндээ орно.

3. Ногоон цайны уусмалаар шүд болон амны хөндийгөө зайлвал, бактер үржихгүй. Мөн шүд цоорох эрсдэл буурдаг.

4. Дан ус уухын оронд ногоон цай уувал, жингээ хасахад онцгой ач холбогдлыг өгөх болно.Ялангуяа унтахаас 2 цагийн өмнө уувал, шөнө жингээ хаяахад тусална.

5. Хавдаж, улайсан нүдэндээ ногоон цайгаар жин тавибал хавдрыг буулгаж, улайлтыг арилгадаг.

6. Үсээ шампуниар угаасны дараа, ногоон цайгаар зайлвал, үс уналтыг багасгаж, хагыг арилгадаг.

7. Хялгасан үрчлээ болон нөсөөжилтөнд сайнаар нөлөөлнө. Ногоон цайны хандыг хөлдөөж, мөсөөр нь нүүрээ арчвал, хялгасан үрчлээг арилгаж, давхар нүхжилтийг үгүй хийнэ.

8. Ногоон цайны ханданд хумсаа дүрж хэвшвэл, хумсны бат бөх болж, хугарах нь багасдаг.

9. Ногоон цайны ханданд усанд орвол, таныг тайвшруулж арьсыг торгомсог зөөлөн болгох болно.

Ахуйн хэрэглээнд:

1. Гуталны таагүй үнэрийг арилгахын тулд, гутлан дотроо ногоон цайны хандыг хийж хонуулаарай!’

2. Арилахгүй аяга тавганы өнгөрийг арилгахдаа ногоон цайны бакетаар үрвэл хялбар арилна.

3. Толбо арилгахад ногоон цай нь маш сайн үйлчилгээтэй. Мебель тавилга болон чулуун тавцанг ногоон цайны хандаар үрээд үзээрэй.

4. Түлэгдсэн эсвэл шинэ шарханд ногоон цайны хандаар жин тавих нь сайн нөлөө үзүүлдэг.

5. Хивс хивсэнцрийн толбыг арилгахад ногоон цай маш сайн нөлөөг үзүүлнэ. Та гэрийнхээ хивсний толбыг ногоон цайны хандаар үрээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!