Хүмүүс үүнийг мэддэг байсан бол, хүүхэд бүр аз жаргалтай өсөх байсан даа…

Эцэг эх бүр хүүхдийнхээ боловсрол, ирээдүйд бүхий л анхаарлаа хандуулаад хамгийн чухал зүйлийг орхигдуулдаг. Энэ бол хүүхэд насны аз жаргал юм. Хүүхэд насандаа эцэг эхдээ эрхэлж, тоглож наадан аз жаргалтай өссөн хүүхэд ирээдүйд ямарваа саад бэрхшээлийг даван туулах, амжилт гаргах мадаглал өсдөг болохыг судлаачид илрүүлсэн байна.

1. Гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд үргэлж эерэг энерги, аз жаргал, эрүүл мэндийг цогцлоохыг хичээгээрэй. Томчууд аз жаргалтай, хөгжилтэй байвал, хүүхэд ч мөн дагаад баяр жаргалтай болж чадна.

2. Хүүхдийг хэзээ ч битгий бариа шагналаар дүгнэ! Хамгийн гол нь хичээл зүтгэл л биднийг амжилтанд хүргэдгийг санаарай. Тэдний бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүллийг дэмжих нь чухал.

3. Гаргасан алдаа дутагдлыг хэт хүндээр тусган авч, дэвэргэх хэрэггүй. Ингэх нь хүүхдийн хичээл зүтгэл, хүсэл мөрөөдлийг нь үгүй хийж байдаг.

4. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүндлэх хэрэгтэй. Учир нь тэд томрох тусмаа өөрийн сонирхлыг хэр өгөөжтэй, бүтэлтэй болоход дүгнэлт хийж сурна. Бусдын зөвлөмжөөс илүү өөрийн туршлага толгойд ордог болохыг санаарай.

5. Ямарваа зүйлийг хүчирхийлэл, түрэмгийлэл биш энх тайвнаар шийдэж сурахыг зааж өгөөрэй. Энэ нь эцэг эхийн хүүхдэдээ гаргах хандлага, шийтгэлээс хамгийн их шалтгаална. Алдаа бүрийг загнаж, хүчээр шийддэг бол тэд хүссэн хүсээгүй таныг л дагах болно.

6. Гэр бүлийн тогтмон уламжлал, баярын өдөртэй болоорой. Энэ нь хүүхдийг илүү харицлагатай, бас баяр жаргалтай болгож байдаг.

7. Хүүхдэдээ бага балчираас нь эмх цэгц, цэмцгэр байдлыг сургаарай. Ингэснээр таны хүүхэд амьдралаа ч мөн тэр хэмжээгээр авч явна.

8. Хүүхэдтэйгээ хамт хөгжилтэй туршилтуудыг хийгээрэй. Энэ нь гэр бүлийн харилцаанд эергээр нөлөөлөхөөс гадна, хүүхдүүдийг аз жаргалтай болгодог.

9. Ухаалаг гар утсыг бүр мөсөн хорих биш, тэднийг хөгжүүлэх зорилгоор хугацаатай хэрэглүүлж байгаарай. Бид хүссэн хүсээгүй мэдээллийн эрин үед амьдарч байгаа шүү дээ.

10. Хүүхдэдээ өөрийн бага насны дурсамж, мөн тэдний жаахан байхдаа ямар хүүхэд байсныг ярьж өгч байгаарай. Энэ нь эцэг эхийн харилцааг улам ойртуулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!