Охидын шивнээ: 2019 онд тренд болох үс засалтуудыг туршиж үзмээр байна уу?

Бүсгүйчүүдийн хувьд цэвэрхэн өөгүй арьс, эрүүл цагаан шүд, гялалзсан эрүүл үс чухал байдаг шүү дээ. Тэгвэл хэдүүлээ 2019 онд ямар үсний засалт трэнд болох тухай мэдээллийг хамтдаа үзэцгээе!

1. Эрүүл, урт үс

Хатагтай нараа эрүүл урт үс хэзээ ч моодноос гарахгүй, бүр хэзээ ч шүү. Өнгөний хувьд ямар ч байж болно. Хар, хүрэн, улаан, гээд л… Хамгийн гол нь үс тань эрүүл байх хэрэгтэй. Урт үс царайны хэлбэрийг засахаас гадна, биеийн өө сэвийг ч мөн дардаг.

2. Чёлктой тайрмал үс

Иймэрхүү загварын үс ч мөн хоцрогддоггүй. Ялангуяа чёлк нь урт ч, богино ч үсийг илүү гоёмсог харагдуулж чаддаг. Мөн илүү овор багатай харагдуулдаг гэхэд болно. Түүнчлэн бүсгүйчүүдийг илүү дур булаам, ялдам харагдуулдаг.

3. Том, хөвсгөр, долгионтой үс

Яг л 80-аад оны үс засалт эргээд ирээ юу гэлтэй хөвсгөр, том том долгионтой буржгар үс нь таныг үнэхээр ялдам, энхний харагдуулна. Мөн хэний ч харааг булааж чадна гэдэгт итгээрэй.

4. Чёлкгүй, шулуун, тэгш тайралттай үс

Туранхай, жижиг нүүртэй охидод илүү аятайхан харагдана. Мөн таныг өөртөө итгэлтэй, дур булаам харагдуулна. Эрч хүчээр дүүрэн бүсгүй таны заавал туршиж ёстой үс засалтуудын нэг юм.

5. Шууж боосон үс

Заримдаа энгийн зүйлс эгэлгүй, үнэхээр хайр татам харагддаг шүү дээ. Заавал гоё чамин байх албагүй, шууж доороо боосон үс нь нүүр будалттай нийлснээр таныг үзэсгэлэнтэй харагдуулж чадна.

6. Замбараагүй шуусан үс

Орой дээрээ замбараагүй байдлаар шууж боосон үс нь хэзээд трэнд байсаар ирсэн шүү дээ. Нямбай самнаагүй, зүгээр л замбараагүй, хамаад боосон үс нь бүсгүйчүүдийг маш сайхан харагдуулдаг.

7. Долгионтой, замбараагүй тайралттай үс

Иймэрхүү загварын үс нь ихэнхи бүсгүйчүүдэд төгс зохидог. Дээр нь хацар болон нүүрний хэлбэрийг сайхан харагдуулна. Үсээ угаагаад л гартаа хөөс авч хэд хэд атгахад таны хүссэн үс бэлэн болох нь тэр…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!