Гуравхан орцтой, залхуу “cheese cake” хийж сураарай! Хамгийн амттай, хамгийн амархан

Шинэ жилийн баярын ширээгээ өөрийн хийсэн амтат бялуугаар чимвэл гоё биз дээ. Гэхдээ зүгээр нэг кремээр бүрсэн бялуу биш, cheese cake байвал ямр вэ? Миний хувьд cheese cake-нд маш их дуртай. Тийм ч болохоор хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ хийж өгөхийг маш их хүсдэг.

Харин энэ хүслийг минь сонсвуу гэлтэй амттай cheese cake хийх жор, фэйсбүүк дээр минь өөрөө гараад ирсэн шүү. Тус жорын дагуу би хамгийн амттай cheese cake хийж чадсан. Та бүхэндээ ч бас жорыг нь хуваалцаж байна. Заавал туршиж үзээрэй!

Орц:

  • Өндөг – 3 ширхэг
  • Цагаан шоколад – 150 гр
  • Крем чиз (энгийн бяслаг ч байж болно) – 120 гр

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ асааж, 170 хэм дээр тааруулна. Өндөгний цагааныг ялгаж аваад, хөргөгчинд хийгээрэй. Цагаан шоколадаа хугалж, 60 хэмийн халуун усан дээр байрлуулж хайлуулна. Үүн дээрээ бяслагаа хийх хэрэгтэй. Нэмээд өндөгний шараа хийж мөн хутгана.

Одоо өндөгний цагаанаа гар миксер ашиглаж, өтгөртөл нь хутгах бөгөөд хангалттай өтгөн болгох ёстойг анхаар. Ингээд өндөгний цагаанаа бага багаар зуурмаг дээрээ хийж хутгана.

Эцэст нь зуурмагаа саванд хийх бөгөөд үүнээс өмнө калькин цаасаа бага зэрэг тосолж, савныхаа дотор талд байрлуулна. Үүний дараа зуурмагаа савандаа хийж, шарах шүүгээний тавцан дээр тавиарай. Шарах шүүгээний тавцан дээрээ бага зэрэг халуун ус хийх хэрэгтэй.

Одоо шарах шүүгээндээ бялуугаа хийж, 170 хэмд 15 минут, 160 хэмд 15 минут, зуухаа унтраагаад ахин 15 минут байлгаарай. Бялуугаа гаргаад, сайтар хөргөсний дараа сахарын пүдр цацаад таны бялуу бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!