Та 30 нас хүрсэн бол улиралд 1-2 удаа энэ аргаар гэдсээ цэвэрлээрэй

Хүн 30 нас хүрэхэд бүдүүн гэдсэнд өтгөний чулуу маш ихээр хуримтлагддаг. Үүнээс болж янз бүрийн өвчин үүсдэг. Тиймээс та сард, улиралд 1-2 удаа ходоод гэдэс, цөсөө угааж байгаарай. Ингэснээр та зөвхөн хоол боловсруулах замаа цэвэрлээд зогсохгүй амьсгал цэвэр болох, нойр сайжрах, нүүр болон биеэр гарсан тууралт арилж таатай өөрчлөлтийг мэдэрнэ.

Бүдүүн гэдэсний өдөөгч чанар хэвийн болсноор бидний амьдрах чадвар дээшилж биеийн дархлаа хэвийн болно. Гэдсээ цэвэрлэхийн өмнө орой 19:00 цагаас хойш хөнгөн хооллож, өглөө өлөн байна. Өглөө 06:00-07:00 цагийн хооронд угаахад зохимжтой.

Гэдэс цэвэрлэхэд 1-1,5 литр буцалсан бүлээн ус, 15-20 грамм хоолны давс (жамц давс байвал бүр сайн) хэрэгтэй. Саванд буцалсан бүлээн ус хийж усаа бага зэрэг шорвогдуу болгоно. Эхлээд уснаасаа ууж чадах хэмжээгээрээ уугаад 5 төрлийн дасгалыг дарааллаар нь хийж дахин уснаасаа ууж дасгалаа хийснээр доошоо гүйлгэж гэдэс цэвэрлэгдэнэ. Гэдэс базалж эхэлвэл дасгалаа зогсоогоод ариун цэврийн өрөө ороорой. Үргэлжлүүлж чадахаар бол 3 удаа давтаж хийхийг хичээгээрэй.

ДАСГАЛ 1
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч 90 градусаар тонгойж 2 гараа зөрүүлээд дээш өргөж амьсгалаа хамараараа авч өлмий дээрээ зогсоод амаараа амьсгалаа гаргана. (Амьсгалыг дасгал 10 удаа хийнэ)

ДАСГАЛ 2
2 гараа ташаандаа аваад цээжээ баруун тийш нь эргүүлэхдээ баруун талын хөлөө өвдөгөөр нь нугалаад зүүн тийш болгох, цээжээ зүүн тийш нь эргүүлэхдээ зүүн хөлөө өвдөгөөр нь нугалаад баруун тийш нь болгох.(Гэдэс мушгих дасгал тус бүр 10 удаа хийнэ)

ДАСГАЛ 3
Дээш харан хэвтээд гараа толгой дээрээ аваад хөлийн өлмийрүүгээ гараа хүргэх гэж оролдох.(Гэдэсний дасгал 10 удаа хийнэ)

ДАСГАЛ 4
Доошоо харж хэвтээд усны давалгаа шиг хөдлөх, чадхаар байвал могой шиг хөдлөх. 10 удаа

ДАСГАЛ 5
Доошоо явган суугаад өрөөний 1 захаас нөгөө захруу галуун цуваагаар алхах.

Дасгал бүрийн хооронд усаа уувал илүү үр дүнтэй. Гэдэс цэвэрлэгдэж дуусмагц давсгүй ус бага зэрэг ууна. Харин бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны шарх, дотор эрхтэний хавдар зэрэг өвчтэй хүмүүс энэ аргыг хэрэглэж болохгүй.

Харин өглөө сэрээд шүдээ угаагаад ямар 1 үйлдэл хийхээсээ өмнө 2 аяга буцалсан бүлээн усыг том том балгаж ууна. Ингэж хэвшвэл өтгөн өдөр болгон гадагшилдаг болно. Хэрэв өглөө сэрээд ус уухад дотор муухайрах огих шинж тэмдэг илэрвэл бага багаар ууж дасгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!