Би тослог арьстай, нүүрээрээ дүүрэн батгатай байсан. Гоё арьстай охидыг хараад атаархаж, өөртөө гутарч явсан үе ч бий. Харин энэ аргыг хэрэглээд, би өөрөө атаархаж байсан охид шигээ арьстай болсон!

Миний хувьд өөртөө итгэлтэй байхад минь арьс хамгийн их саад болдог байсан. Тослог арьстай дээрээс нь үргэлж батга гарч зовооно. Үнэндээ хүний өөдөөс эгцхэн харахад ч хэцүү байдаг байлаа. Зарим хүмүүс үүнийг сүртэй асуудал биш гэдэг ч, миний хувьд хамгийн том асуудал байсан.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч үр дүнд хүрээгүй. Харин нэг удаа интернэт ухаж байгаад олсон арга минь үнэхээр тус болж, арьсыг минь бага багаар эрүүлжүүлж, эцэстээ батга болон тослогоос бүр мөсөн салгаж өгсөн юм. Одоо би өөртөө 100 хувь итгэлтэй, харц дээгүүр явж чаддаг болсон.

Тийм болохоор та бүхэндээ ч бас өөрийн нууц аргаа хуваалцахаар шийдлээ.

Орц:

  • Нунтаг турмерик – 1 халбага
  • Шанцай – 3-4 ширхэг мод
  • Ногоон цай – 1 халбага
  • Ус

Хэрэглэх арга:

Эхлээд нүүрээ маш сайн угааж цэвэрлэнэ. Дурын нүүр угаагчийг ашиглаарай. 500 гр эсвэл 1 литр усыг тогоонд хийж буцалгана. Үүн дээрээ турмерик, шанцай, ногоон цайгаа нэмж хутгаад, галаа унтраана.

Үүнийгээ гал дээрээ авч, ширээн дээрээ тавиарай. Таны бэлтгэсэн ус шаргал өнгөтэй болсон байх ёстой шүү. Буцалгасан усан дээрээ нүүрээ ойртуулж, алчуураар толгойгоо бүтээнэ. Нэг ёсондоо арьсаа утна гэсэн үг. Хэрвээ та эмзэг арьстай бол 10 минут, энгийн арьстай бол 20 минут утахад хангалттай.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй турмерик нь арьсыг цэвэрлэж, ахиж батга гарахаас сэргийлэх төдийгүй арьсны pH балансыг тэнцвэржүүлнэ. Та долоо хоногт 1-2 удаа арьсаа цэвэрлэж утаж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!