Саяхныг болтол би нурууны батганаасаа болж, задгай даашинз өмсөхөөс маш их ичдэг байлаа… Харин үүнийг хэрэглээд бүх зүйл өөрчлөгдсөн!

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, нуруу болоод бие, нүүрээр батга гарахад тэдний өөртөө итгэх итгэл нуран унадаг гэхэд болно. Түүнээсээ зовж хүссэн даашинзаа өмсөж, хөнгөн будалт хийхээс ч санаа нь зовон, ичдэг. Миний хувьд бид саяхныг болтол тэдний л нэг байсан. Харин эдгээр аргыг мэдсэнийхээ дараа уйгагүй хийсээр, хүссэн үр дүндээ хүрч чадсан. Та ч гэсэн туршаад үзээрэй.

1.  Ногоон цай нь арьсыг тайвшруулах, үрэвсэл намдаах өндөр үйлчилгээтэй болохыг би мэдэж авсан. Мөн олдоц ихтэй байсан тул би хамгийн түрүүнд энэ аргыг туршиж үзсэн гэхэд болно. Уусмалаа бэлтгэхдээ, 1/4 аяга шинэхэн ногоон цайны хандыг хөвөнд шингээж, батгатай хэсгээ арчиж, үрнэ. Ойролцоогоор 10 минут орчим болсны дараа хүйтэн бүлэвгэр усаар зайлж, тэжээлийн тосыг түрхэнэ. Өдөрт 1-2 удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь уйгагүй хөдөлмөрлөөрэй!

2. Зуун настын ханд, ургамлын шүүс нь бараг айл бүрт байдаг гэхэд болно. Азаар манай гэрт ч мөн байж таарсан. Эхлээд зуун настын навчаа зүсэж, дотор гелийг нь авч, үүнийгээ өдөрт тогтмол 1-2 удаа түрхэсэн. Удалгүй батгууд хатаж байгаа нь нүдэнд илхэн байсан гэхэд болно.  Мөн зуун настын гелен дээрээ 1 цайны халбага цэвэр зөгийн бал, турменикийн нунтгийг хольж, батгатай хэсэг дээрээ түрхэн 15-20 минут байлгасны дараа угаавал үйлчилгээ нь түргэсдэг.

3. Зөгийн бал нь батгатай хэсгийн арьсыг тайвшруулах, цааш тархахаас хамгаалж өгдөг. Иймд, цэвэр зөгийн балыг батгатай хэсгийн арьсан дээрээ жигд нимгэн түрхэж, 10-15 минут хүлээсний дараа халуун бүлээн усаар зайлж авах хэрэгтэй. Өдөрт 2-3 удаагийн давтамжтай хийснээр үр дүнгээ маш түргэн өгч байсан. Тиймээс та залхууралгүйгээр тууштай хийхийг хүсье.

4. Нимбэгний хүчил, ид шид нь арьсыг цайруулж, батганы нөсөө толбо, сорвыг бүдгэрүүлэх, хатаах гайхалтай ид шидтэй. Үүнийг бэлдэхдээ, нимбэгээ дундуур нь зүсэж, батгатай орчмын арьсаа үрж, өгөөрэй. Ийнхүү 10 минут болсны дараа хүйтэн бүлэвгэр усаар зайлж, өдөрт 2 удаа давтах хэрэгтэй.

5. Алимны цуу нь харшил, арьсны элдэв тууралтыг хатаах, эмчлэх өндөр үйлчилгээтэй, бүтээгдэхүүн юм. Мөн арьсны балансыг тэнцвэржүүлж, дахин батга гарахаас сэргийлдэг. Цэвэршүүлээгүй 1 цайны халбага цагаан цууг, 250мл усанд хольж, батгатай хэсгүүдээрээ түрхэн 10 минут орчим хүлээх хэрэгтэй. Ингээд бүлээн усаар зайлж, усан суурьтай тэжээлийн тосыг нимгэн түрхэнэ. Энэ маягаар 2-3 удаа давтсаны дараа үр дүнгээ өгөхийг санаарай. Мөн дотроосоо, 1 цайны халбага алимны цуу, 250 мл ус, 1 цайны халбага цэвэр зөгийн балыг нэмж хооронд нь сайтар хутгаад ууж болно. Ингэснээр арьс илүү өнгөлөг, гэрэлтсэн болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!