Утааны хорноос уушгиа цэвэрлэх хялбар арга. Ердөө 3 өдөр хангалттай!

Агаарын бохирдол ихтэй манайх шиг улс оронд эрүүл уушигтай хүн гэж бараг л байхаа больжээ. Тиймээс та бүхэнд 3 өдрийн дотор хэрхэн уушигаа цэвэрлэх тухай үнэт мэдээллийг хүргэж байна.

Дээрээс нь агаарын бохирдол ихтэй манайх шиг улс оронд эрүүл уушигтай хүн гэж бараг л байхаа больжээ. Тиймээс та бүхэнд гуравхан өдрийн дотор хэрхэн уушигаа цэвэрлэх тухай үнэт мэдээллийг хүргэж байна.

Та уушгаа цэвэрлэхээр шийдсэн бол энхний өдрөөс эхэлж, унтахынхаа өмнө 1 аяга ногоон цай ууна. Энэ нь биед хуримтлагдсан хорыг гадагшлуулах тустай.

Өглөөний цайныхаа дараа 300 мл усанд 2 бүтэн лимоны шүүсийг шахаж ууна.

Мөн 300 мл усанд ханборгоцой жимсийг хандалж ууна. Энэ нь байгалийн антиоксидантуудыг агуулж, амьсгалын замыг цэвэршүүлж байдаг.

Өглөөний цайнаас үдийн цай хүртэл хүнд хоол идэхгүй бөгөөд энэ хоорондоо 300 мл цэвэр луувангийн шүүс ууна. Луувангийн шүүс нь 3 өдрийн турш цусны эргэлтийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийн тамир тэнхээг сэргээж, арьсыг өнгөлөг болгодог.

Үдийн цайны үеэрээ калигаар баялаг уух зүйлс хэрэглээрэй. Үүнд тараг, сүү, бананы нухаш, хатаасан чангаанзны шүүс зэрэг орно. Харин үдэш, унтахын өмнө 400 мл аньсны шүүс ууна. Энэ нь уушгины хатгаа болон бусад амьсгалын замын халдварт өвчин тусахаас найдвартай хамгаална.

Үүнийхээ хажуугаар идэвхитэй дасгал хөдөлгөөнийг цэвэр агаартай хослуулаарай.

Биед хуримтлагдсан хорт бодисууд хөлсөөр дамжиж гардаг тул орой бүр унтахын өмнө 20 минут халуун ваннтай усанд орох нь зүйтэй.

2-3 амны халбага содатай буцалсан халуун усанд хоолойгоо утна. Салхи авахуулахгүйн тулд дээгүүрээ хөнжлөөр бүтээгээрэй.

3 өдрийн турш эдгээрийг давтан хийх бөгөөд, ямар ч хүнд хоол идэхгүй. 4 дэх өдрөөс бага багаар хоолны дэглэмээ өөрчилж, хэвийн дэглэмдээ орж болно. Гэхдээ цаашид аль болох жимс ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийн зэрэгцээ, тамхиа багасгаж, өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хайрлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!