Улаанбаатар хотын утаанаас гарч агаарт гарахад хамгийн тохиромжтой 10 амралтын газар

Хотын утаанаас гарч амралтанд явахаар төлөвлөж байна уу? Хаана хамгийн сайн үйлчилгээтэй, сайхан байгальтай, үзэж харах юм олон амралт байгаа бол гэж та хайж байна уу? Бид энэ удаад та бүхэндээ хамгийн шилдэг 10 амралтын газрын мэдээллийг хүргэж байна.

1. Terelj Mountain Lodge

Terelj Mountain Lodge амралтын газар нь Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулын энгэрт амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх боломжтой. Хүн төрөлхтөн хамгийн их тав тухтай байдлыг амьд байгалиас илүүтэй мэдэрдэг.

Амралтынхаа байшин бүр цэвэр мод болон байгалийн өнгөт чулуугаар доторлон чимэглэж, амралтын өрөө бүрийг өвөрмөц өнгө төрхтэй болгож чадсанаараа та бүхний тав тух хийгээд, сэтгэл хангалуун амралтанд тань бүрэн санаа тавьж чадах болно.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 51 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор газарт байрладаг
  • Утас: 76113786

2. Овооны энгэр

Овооны Энгэр амралтын газар нь Улаанбаатар хотоос 50 км-д байрладаг бөгөөд тус амралтын баазад амрангаа Манзуширын хийдэд зочлон Цэцээ гүний оргилд гарах боломжтой.

  • Гэр үнэ: 5 ортой гэр 80.000₮, 3 ортой гэр 60.000₮
  • Өрөөний үнэ: 1 цаг нь 4 ортой байшин 100.000₮

3. Монголын нууц товчоо

Эл газрыг “Ноён уул” гэдэг бөгөөд далайн түвшнээс дээш 1500 орчим метрт өргөгдөн байрладаг. Энэ ууланд буга, согоо, зэрлэг гахай, шилүүс, нохой зээхь, туулай, үнэг, дорго, мануул, чоно, тарвага, олон зүйлийн шувууд, ан амьтад байхаас гадна цээнийн ягаан, яргуй, цагаан уул, багваахай, жамьянмядаг зэрэг олон төрлийн цэцэг, эмчилгээний зориулалттай нохойн хошуу, сөд, таван салаа, егүшин, мөөг зэрэг ургамлууд ургадаг.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 114 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу
  • Утас: 76117752

4. Дуган хад

Далайн төвшингөөс дээш 1200 метрт байгалын үзэсгэлэнт “тусгай хамгаалалтын” бүсэд оршидог. Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд манай цогцолбор 66 га газрыг хамран оршидог.

“Дуган хад” нь 90˚ эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул бөгөөд нарсан ой зонхилон ургасан байдаг ба зарим газраараа хус, хуш, монос модон төгөл хослон ургасан нь таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 108 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Төв аймгийн Борнуур сумын нутагт
  • Утас: 99167002

5. Чингисийн гурван нуур

Эзэн Чингисийн өлгий нутаг, түүхэн дурсгалт газрууд, нутгийн зон олны ёс заншилтай танилцан тохилог байр, амтат хоол, түргэн шуурхай үйлчилгээг мэдэрч байгалийн сайханд саатан морилох газар юм. Хамгийн нам дор газар нь 800м, хамгийн өндөр нь 1600м өргөгдсөн.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 600 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Чингис хааны мэндэлсэн Дэлүүн Болдогийн өвөрт, Гурван нуурын хойд эрэг
  • Утас: 76113724

6. Ерөө цонжин тур

Ерөө цонжин тур амралтын газар нь жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг бөгөөд зундаа 120, өвөлдөө 40 хүртлэх хүн хүлээн авах хүчин чадалтай. Өвлийн байшин нь 2 ортой, 4 ортой, 8 ортой өрөөнүүдтэй. Зуны байшиндаа 4 болон 5 ортой өрөөтэй. 5 ортой гэр хоногын 70000, 4 ортой гэр 60000 төгрөг.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 50 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Цонжинболдог, Чингисийн хөшөөний зүүн хойд талд
  • Утас: 77400186

7. Цагаан өргөө

Цагаан Өргөө амралтын газар нь орчмын уулын цэнгэг агаар, эмчилгээний чанартай бичил био уур амьсгал нь хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хүний биеийн хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба энэ ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд нэн сайн нөлөө үзүүлэх төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог юм.

Нийслэлийн агаарын бохирдол дээд цэгтээ хүрч бохир агаарын хордлогод орж байгаа өнөө үед харшлын гаралтай шинэ өвчлөлүүд ихээр үүсч төрөлхийн архаг бронхит. астма зэрэг хүнд өвчнүүд нярайн дунд илрэх болжээ. Энэхүү өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй сонгомол арга нь тогтмол цэвэр агаарт гарч байх явдал юм.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 24 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Аргүнтэд
  • Утас: 76118721

8. Нарны орон

Ая тухтай амралтыг аяллын турш мэдрүүлэх Нарны Орон жуулчны баазд зочлоорой. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Нарны орон” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин Болдогоос ердөө 1 км-ын зайд байрладаг бөгөөд хамт олон, найз нөхөд, ураг саднаараа ирж амрахад тохиромжтой.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 51 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Цонжин Болдогоос ердөө 1 км
  • Утас: 76103357

9. Extreme Family

Адал явдал эрэн хайж эрүүл агаарт байгалийн сайханд алжаал ядаргаагаа тайлахыг хүсдэг хэн бүхний очих газар. Нэг ээлжиндээ 60-70 хүн хүлээн авах хүчин чадалтай 2-5 ортой гэрүүд, ресторан, Дархадын цагаан гүүний саамаар үйлчилж байна.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос 65 км
  • Дэлгэрэнгүй хаяг : УБ-2н цаана, Тэрэлж голын эрэг модон дунд
  • Утас: 99005181

10. Цагаан булаг

Цагаан булаг амралтын газар нь бүх талаараа Хангайн нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг.

Орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, стандартыг хангасан зочид буудал, бүрэн сийлбэртэй хүндэтгэлийн монгол гэр, монгол үндэсний хэв маягийг хадгалсан гэр буудалтай.

  • УБ-аас хэдэн км : Улаанбаатар хотоос баруун зүгт 108 км
  • Дэлгэрэнгүй хаяг : Төв аймаг, Борнуур сум, Дархан явах замд Урьхан өнгөрөөд Зүүн тийш эргээд Араамын ам
  • Утас: 76115261
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!