Дахиж дэлгүүрээс кимчи худалдаж авах хэрэггүй… Зүгээр л өөрөө хийгээд сурчих!

Өдөр тутмынхаа хоолонд хачир болгох, аль эсвэл баярын ширээгээ чимэхэд туслах амтлаг кимчиг гэртээ хэрхэн дарах аргыг зааж өгье! Аргыг нь мэдээд авчихвал та дахиж дэлгүүрээс чанар, хадгалалтын гором хангаагүй кимчиг өндөр үнээр авахгүй. Харин гэртээ өдөр бүр шинэ кимчиг дарж идэх боломжтой. Ингээд жортойгоо танилцъя.

1. Ингээд жортойгоо танилцъя:

Орц:

  • 1 ширхэг бондгор кимчиний байцаа /Ойролцоогоор 2 кг орчим жинтэй/
  • 1/4 аяга далайн давс
  • Шүүсэн ус
  • 5-6 ширхэг сармис
  • 1 цайны халбага нунтаг цагаан гаа
  • 1 цайны халбага сахар
  • 2 цайны халбага загасны соус, эсвэл давсалсан сам хорхой, 3 халбага ус
  • 1-5 ширхэг халуун чинжүү
  • Улаан лууван эсвэл Солонгос манжин

Хэрэглэгдэхүүнүүд:

  • Ногоо хэрчих ганбанз, хутга
  • Том сав
  • Бээлий
  • Тавга
  • Тагтай шилэн сав

2. Байцаагаа зурагт харуулсан хэмжээгээр жижиг дөрвөлжин хэсэг болгон хэрчинэ.

3. Дараа нь байцаагаа амтална. Хэрчиж бэлтгэсэн байцаагаа том шилэн саванд хийж, дээр нь дурдсан хэмжээгээр давсаа хийн тараана. Бээлий өмсөж гараараа давсаа байцаандаа шингэтэл базаж өгөөрэй. Ингэхдээ хангалттай хэмжээний ус хийх хэрэгтэй.  Ингээд давс байцаанд шингэтэл 1-2 цаг байлгах хэрэгтэй.

4. Ингээд байцаагаа хүйтэн усаар 2-3 удаа сайтар зайлж, усыг нь шүүж 15-20 минут болсны дараа амтлагчаа хийхэд бэлтгэнэ.

5. Цэвэрхэн саванд сармис, цагаан гаа, сахар, загасны соус, сам хорхой, болон усаа хийж зуурмаг болгон хутгана. Дээр нь өөрийн амталгаагаар халуун чинжүү нэмж хийгээрэй.

6. Дараа нь байцаан дээрээ бэлтгэсэн соус болон ногоон сонгино, цагаан лууван хэрчиж хийнэ.

7. Гартаа резинэн бээлий өмсөж, кимчигээ хооронд ч сайтар хольж базна. Ингэснээр гар толбо болох мөн таагүй үнэр шингэхээс сэргийлнэ.

8. Даршилж бэлтгэсэн кимчигээ тагтай шилэн саванд хийж, хүйтэн усанд дүрж хэсэг байлгана. Дараа нь хөргөгчинд 5 хүртэлх хоног тагийг нь нээлгүй дарсны дараа идэж болно. Та амтархан зооглоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!