Биржгэр арьснаасаа болж, өөрийгөө илэхээс ч дургүй хүрдэг байсан. Харин энэ аргыг хэрэглээд, би яг л хүүхэд шиг зөөлөн арьстай болсон шүү!

Биржгэр арьснаасаа болж, өөрийгөө илэхээс ч дургүй хүрдэг байсан. Харин энэ аргыг хэрэглээд, би яг л хүүхэд шиг зөөлөн арьстай болсон шүү!

Эмэгтэй хүнийг тодорхойлдог гол зүйлсийн нэг бол яахын аргагүй булбарай зөөлөн, торгомсог арьс байдаг. Гэтэл энэхүү гол чанараа алдсан, биржгэр арьснаасаа ичиж, хөл гараа ил гаргаж чаддаггүй, эрэгтэй хүнийг биедээ хүргэх дургүй бүсгүйчүүд олон байдаг.

Тэд энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, арьсаа зөөлхөн болгох вэ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болж суудаг нь гарцаагүй. Маш олон бүсгүйчүүд фэйсбүүк дэх охидын группт энэ тухайгаа бичиж, хэрхэн арилгах вэ гээд л санал бодлоо солилцож байгаа нь элбэг ажиглагддаг юм.

Тэгвэл онцгойлон тэдгээр бүсгүйчүүддээ зориулан биржгэр арьсыг хэвийн болгох, цаашлаад хүүхдийн арьс шиг зөөлөн булбарай болгох ид шидийн гэмээр үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна.

Даарах, айж нуруугаар хүйт даах болон усанд орсны дараа арьс биржийж, муухайгаар хэлэхэд нидрүүлэг шиг болдог. Энэ нь нэг төрлийн арьсны өвчлөл боловч эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Загатнаж, улайх ба эцэст нь арьсанд сорви тогтоож, гоо сайханд хор хөнөөл учруулж мэдэх юм.

Ихэвчлэн 30-аас доош насны охид бүсгүйчүүд энэ төрлийн асуудалтай байдаг.

Тус арьсны өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь хуурай арьс юм. Арьсандаа анхаарал үл хандуулж, чийгшүүлэх тос хэрэглэхгүй удсанаас болж, арьс гэмтэж, цаашлаад биржгэр, товгоруудтай болдог. Зарим нэг хүмүүс кокосын тос, бактерийн эсрэг үйлчилгээтэй тосыг асуудалтай хэсэгтээ түрхэж, хэвийн арьстай болж чадсан байдаг. Тэгвэл танд тусгайлан хамгийн үр дүнтэй аргуудыг хүргэе.

Алимны цуу

Алимны цуу нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг цэвэрлэж, чийгшүүлэх нөлөөг давхар үзүүлнэ. Та алимны цууг хөвөнд шингээж, биржгэр болсон хэсгээ сайтар арчих хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар угааж болох юм. Хэд хэдэн удаагийн давтамжтай хийснээр, таны арьс хэвийн байдалдаа шилжиж, хэн ч хүрсэн дуу алдам булбарай болно.

Кокосын тос болон элсэн чихэр

Ижил хэмжээтэй элсэн чихэр болон кокосын тосыг хольж, нэгэн төрлийн скраб бэлтгээрэй. Үүгээрээ арьсаа сайтар үрж, биржгэрээ арилгах хэрэгтэй. Дараа нь бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчина. Долоо хоногт 1-2 удаа тус аргыг хэрэглэж, богино хугацаанд арьсаа торгомсог болгоорой.

Кокосын тос болон алимны цуу

Ижил хэмжээтэй кокосын тос болон алимны цууг хольж, дээр нь нэг халбага зөгийн бал хийж хутгаарай. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж, 10 минут байлгах хэрэгтэй. Дараа нь мөн л бүлээн усаар угааж, зөөлөн дарж арчина.

Анхааруулга: Арьсныхаа биржгэрийг арилгах гэж элдэв химийн гаралтай бүтээгдэхүүн, скраб бүү хэрэглээрэй. Энэ нь таны арьсыг гэмтээж, байдлыг улам бүр дордуулах сөрөг талтай. Үүний оронд байгалийн гаралтай элсэн чихрийн скраб танд тус болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!