Эрчүүдийн толгойн өвчин болсон “үс халзралт”-ын жинхэнэ шалтгаан болон эмчилгээний аргыг зааж өгье! Ямар ч үнэтэй салоноос илүү танд хэрэг болно

Зарим эрчүүдийн үс хар залуугаасаа орой хэсгээрээ мэдэгдэхүйц халзарч, үсээ хусахаар өөр аргагүйд хүргэдэг. Гарых нь аясаар халзарч, унаад байгаа асуудлыг хэрхэн оновчтой шийдэх аргаа тэд үнэндээ мэдэхгүй. Тэглээ гээд үнэтэй гэсэн тос, эсвэл нүд хуурах өтгөрүүлэх цацлагыг бол бүр ч сонирхохгүй. Үүнд нэг л арга зам бий. Үснийхээ халзралтын жинхэнэ шалтгааныг мэдэж, түүнийг зогсоох! Тэгвэл үүнд бэлнэ үү залуусаа?

Зиа тэгэхээр хэдүүлээ эрчүүдийн үс уналтын түгээмэл шалтгаанууд болон арга замтай танилцъя:

1. Орой хэсгээрээ буюу Англи цагаан толгойн “U” хэлбэрийн халзралтын шалтгаан: Тухайн халзралт нь ихэвчлэн ахимаг насны эрчүүдэд түгээмэл ажиглагддаг ч, цөөн хэдэн залууст тохиолдоно. Халзралт нь нас залуу байх тусам үнэхээр ичмээр байдалд оруулахыг яана! Танд дуулгахад энэ төрлийн халзралт нь ихэвчлэн эцгээс хүүд илгээсэн “удамшлын бэлэг” байдаг. Үүнийг зогсоохын тулд гормоны тэнцвэрийг хадгалах витамин уух нь зөв.

2. Нас: Дээр дурдсанчлан халзралт ихэнхи тохиолдолд ахимаг насны хүмүүст тохиолдоно. Ялангуяа 30 наснаас хойш идэвхижих бөгөөд энэ үедээ үсээ арчиж тордоогүй бол, уналт улам ихэснэ. Насжилтын үс уналтыг зогсоож болохгүй гэвч удаашруулж бол болно. Үсэндээ тэжээлийн тос, маск хэрэглэвэл, халзралт удааширна. Эсвэл та хуйхандаа мэсийн аргаар үс суулгуулж болно.

3. Стресс: Халзралт болон үс уналтын ихэнхи шалтгаануудын дээгүүр стресс ордог. Та мянга үнэтэй чанартай, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд стресс, уур бухимдлаас өөрийгөө чөлөөлж чадахгүй бол, дээрх бүгд үр дүнгээ өгөхгүй гэхээс санаа зовж байна. Хэрэв та илүү тайван, сайхан амьдралдаа эргэн орвол, үс тань шидийн гэмээр л эргэн нөхөн төлжинэ.

4. Хооллох дэглэм: Шим тэжээл, уургийн дутагдлаас болж үс халзарч унах нь бий. Иймд хоолноосоо хангалттай уураг, шим бодисыг авч байх нь чухал.

5. Арьсны эмгэг: Хэрэв та хайрст үлд, эсвэл арьсны хэт хуурайшил гэх мэт эмнэлгийн зүгээс оношилсон өвчтэй бол үс халзарна. Харин эмчилгээгээ тууштай хийж чадвал байдал эргээд хэвэндээ орно.

6. Хаг: Таны хуйх хуурайшил ихтэй, хагтах гээд байдаг хандлагатай бол, үс унаж болно. Үүнийг шийдэх арга зам бол хэрэглэдэг бүтээгдэхүүнээ солих, хуйхны гүн цэвэрлэгээнд орох явдал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!