Хүүхдүүд маань өвөл болохоор л ханиад хүрээд эмнэлэгт хэвтдэг байсан. Харин үүнийг хэрэглэснээс хойш огт ханиад хүрэхээ больсон!
Бид бүгд л эрүүл энх, урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсч мөрөөддөг билээ. Өвчин зовлонгүй байх нь амьдралаас авч буй хамгийн том бэлэг гэж ярьдаг тул та ч мөн хэрэглэж байгаа зүйлсдээ анхаарлаа хандуулж, элдэв нян, бактерээс сэргийлж явахад гэмгүй. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ ердөө 5 ширхэг өндөгний цагааныг ашиглаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх гайхалтай аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм.
Дархлаа сайжруулах
“Ханиад томуу ихсэж, хүн бүр л үүнээс хэрхэн сэргийлэх вэ?” гэж толгойгоо гашилгаж суугаа биз ээ. Харин та заавал үнэтэй эм бэлдмэл худалдан авч, антиобитик ашиглаж, өвчнийг дарах шаардлагагүй юм. Үүний оронд айл бүрийн хөргөгчинд байдаг өндгийг ашиглаж, аюултай өвчнөөс сэргийлээрэй.
5 ширхэг өндөгний цагааныг ялгаж, шилэн саванд хийнэ. Дээр нь 8-9 ширхэг нимбэгний шүүсийг шахаж нэмээд, 100 гр халаасан зөгийн бал нэмж, хутгана.
Энэхүү бэлтгэсэн шингэнээ хөргөгчинд 5-7 өдөр хадгалж, хоол идсэнийхээ дараа өдөрт 3 удаа нэг халбагыг ууж хэрэглээрэй.
Мөн уухаасаа өмнө сайтар сэгсэрч байхаа мартуузай.
Өндөг нь кальциар баялаг тул дархлааны системийг сайжруулж, ханиад томуу, хатгаа болон сүрьеэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай юм.
Мөн “Цусны эргэлтийг сайжруулах” аргуудыг та бүхэндээ хүргэж байна
Та цусны эргэлтээ сайжруулахын тулд гэртээ байдаг хүнсний зүйлсийг ашиглахад л хангалттай.
- 250 гр нухсан сармисыг 300 гр зөгийн балтай хольж, 3 долоо хоног хадгална. Үүнийгээ өдөрт 3 удаа, хоол идэхээс 40 минутын өмнө 1 халбагыг идэж, хэрэглэж байгаарай.
- 100 гр нунтаг задийг 500 мл архитай нийлүүлж хутгаад 21 хоног сэгсэрч, уух хэрэгтэй. Ингэхдээ хоол идэхээс 30 минутын өмнө тал аягыг ууж байгаарай.
- Цагаан гаа 4 см урттайг таслан авч, 1 халбага ногоон цай, багахан шанцай, 500 мл буцалсан ус хийж, бага зэрэг нимбэгний шүүс, зөгийн бал нэмж хутгана. Үүнийгээ өдөржин уугаад суусан ч болох юм.