Үүнээс 1 халбагыг уугаад цагийн дотор гэдсээ бүрэн цэвэрлээрэй!

Ердөө ганцхан халбага байгалийн туулгагч уугаад гэдэс дотроо бүрэн цэвэрлэх жорыг та бүхэндээ хүргэх гэж байна. Хэрэв таны гэдэс түгжирч, өтгөн тань гадагшлахгүй удаад байвал үүнийг хийж уухыг санал болгоё.

Өтгөн хаталтад маш тустай энэ аргыг дэлхий даяар олон хүн хэрэглээд эхэлснийг дуулгахад таатай байна. Тус өвчлөл нь бидний идэж хэрэглэж байгаа хоол хүнс болон дасгал хөдөлгөөн, шингэн дутагдсанаас үүдэлтэй байдаг. Өтгөн хаталтад тэр дор нь арга хэмжээ авахгүй бол яваандаа олон төрлийн өвчин үүсэх үндэс суурь тавигддаг байна шүү.

Хэдийгээр өтгөн хаталтанд тустай олон төрлийн эм худалдаалагдаж байгаа ч, бид аль болох химийн гаралтай эмнээс татгалзах хэрэгтэй. Байгальд ургаж боловсорсон, олон төрлийн ач тустай, ямар нэгэн сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүнийг олж хэрэглэх нь таны хийж байгаа хамгийн зөв сонголт болох юм. Тэгвэл өтгөн хаталтыг байгалийн аргаар хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе.

Найрлага:

  • 150 гр хар чавга
  • 150 гр хасарваань
  • 5 аяга ус

Бэлтгэх арга:

  • Усаа буцалгана
  • Хар чавга, хасарвааниа жижиглэн хэрчинэ
  • Усаа буцалсны дараа жижиглэж хэрчсэн хар чавга, хасарвааниа хийж, 15 минут буцалгана
  • Дараа нь гал дээрээс авч 1 цаг хөргөнө
  • Өтгөрч сироп шиг болсон энэ шингэнээ цэвэрхэн шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална.

Хэрэглэх арга:

Өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 цайны халбагыг ууна. Удалгүй бие тань хөнгөрч, гэдсээ бүрэн цэвэрлэж чадах юм.

Энэ нь таны гэдсийг цэвэрлэж, өтгөн хаталтаас сэргийлж чадах төдийгүй эрүүл мэндэд олон талаар эерэг нөлөөг үзүүлэх юм. Үүнээс гадна та ахин илүүдэл жинд санаа зовох хэрэггүй болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!