Бидний ихэнх нь лаагаа буруу асаадаг. Танд хэрхэн илүү удаан, зөв асаах аргыг зааж өгье!

Лаа нь гэрт халуун дулаан уур амьсгал авчрах, түүнчлэн сөрөг энергийг зайлуулах гэх мэт олон талын ач холбогдолтой байдаг. Гэвч бидний ихэнх нь лаагаа буруу асаадаг учир, тортог гарах, хурдан шатаж дуусах гэх мэт асуудлууд гардаг байна.

1. Лааны голыг тосонд дүрэгдэхээс сэргийлж, дээш нь татах

Та лаагаа асаах бүртээ, голыг нь дээшээ сугалах гэж буй мэт татаж байгаарай. Ингэвэл лааны дөл илүү тод, удаан асах бөгөөд тортог гаргахгүй.

2. Зөв цагаар асаах

Лаа асаахдаа дээд хэсгийн лаа хайлж урстал их удаан хугацаагаар асаах хэрэггүй. Лааны өргөн бүдүүнээс хамаарч, хэдэн минутаас хэдэн цаг хүртэл удаан асааж болдог. Иймд та лааныхаа хэмжээнээс хамаарч асаах хугацаагаа тодорхойлоорой.

3. Лаагаа зориулалтын саванд хийснээр хайлж урсахаас сэргийлнэ

Та анзаарч байгаа бол сүүлийн үед худалдаалагдаж байгаа ихэнх лаанууд гадуураа савлагаатай болсон байгаа. Энэ нь нэг талаар үзэмж, нөгөөтэйгүүр лааг илүү удаан, урсахгүй асах боломжийг өгдөг юм.

4. Мөн лаагаа анхилуун үнэртэй болгох

Ямар ч үнэргүй энгийн лааг ч асаж байх явцад нь сайхан үнэртэй болгож болдог. Үүний тулд та дээгүүр нь хайлж эхэлж байгаа лаан дээр нь эфирийн тос дусааж өгөөрэй. Үнэртэй ус нь шатамхай тул, дусааж болохгүй. Эс бөгөөс гал түймрийн аюул гарч болзошгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!