Хотод амьдарч байгаа хүн бүрийн заавал баримтлах ёстой 15 соёл

Соёлтой байна гэдэг тийм ч сүртэй, том асуудал биш юм. Та ердөө л бусдыг хүндэтгэж, буруу хийсэн зүйлдээ уучлалт гуйж чаддаг байхад хангалттай бөгөөд бүдүүлэг ааш авир гаргахаасаа цаг ямагт сэрэмжилж байх хэрэгтэй ажээ. Иймд бид өнөөдөр та бүхэндээ их хотын иргэн бүрийн заавал баримтлах ёстой зүйлсийг танилцуулж, дагаж мөрдөхийг зөвлөж байна.

1. Айлд очихоосоо өмнө мэдэгдэх

Хамгийн том соёл бол та тухайн айлд зочлохоор шийдсэн бол эхлээд мэдэгдэж, боломжтой эсэхийг лавлах хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн, наад захын соёл билээ.

2. Оффис болон айлд шүхрээ дэлгэж хатаах

Хичнээн шүхэр тань норсон байлаа ч албан газар дээрээ болон айлд дэлгэж хатаах нь хамгийн соёлгүйд тооцогдох аж. Харин хурааж тавих нь зүйтэй.

3. Гар цүнхээ сандал эсвэл өвөр дээрээ тавих хэрэггүй

Дэгжин, жижиг гар цүнхтэй бол ширээн дээр тавьж болно. Мөн дунд зэргийн цүнхийг сандлынхаа хажуунаас өлгөж болох юм. Харин өвөр дээрээ том цүнх овоолоод суух нь бүдүүлэг харагддаг ажээ.

4. Гялгар уут зөв хэрэглэх

Та гялгар уутыг зөвхөн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн болон эд бараа авахдаа л ашиглаж байгаарай. Гялгар уутыг цүнх болгож, элдэв хувийн зүйл хийж авч явах нь тийм ч сайхан харагддаггүй.

5. Өөртөө тохируулж цэвэрхэн хувцаслах

Та улирал, цаг агаартаа тохируулан хувцаслаж байгаарай. Ялангуяа өвлийн тэсгим хүйтэнд нимгэн хувцастай даарч зогсох нэгнээс илүүтэй зузаан хувцасласан хүмүүс нүдэнд дулаахан, соёлтой харагддаг байна.

6. Бусдын өрөөнд орохдоо хаалга тогших

Хэн нэгний өрөө рүү орохдоо шууд л яваад орчих нь хамгийн бүдүүлэг хэрэг. Та яг л бусдын орон зайд дураараа нэвтэрч байгаагаас өөрцгүй бөгөөд цаад хүнийхээ бухимдлыг төрүүлж, улмаар маргаан үүсч ч магадгүй юм. Иймд та бусдын өрөө рүү орохдоо хаалга тогшиж хэвшээрэй.

7. Хэт их гоёл чимэглэл зүүхгүй байх

Бүсгүй та хэт их гоёл чимэглэл зүүхээс татгалзаж байгаарай. Том зүүлт зүүсэн атлаа, сүр ихтэй бөгж, ээмэг зэргийг зүүх нь таныг мэдрэмжгүй, соёлгүй мэт харагдуулж, бусдын элэг доог болгож ч мэдэх юм.

8. Хэн урьсан нь тооцоо хийх

Оройн зоог барьж, хамт хоолонд орсон тохиолдолд төлбөрийг урьсан хүн нь төлөх хэрэгтэй. Заавал эрчүүд дайлах ёстой гэх хоцрогдмол бодлоосоо салсан нь дээр ажээ.

9. Цахилгаан шатанд зөв суух

Цахилгаан шатанд олон хүн суусан тохиолдолд хамгийн сүүлд суусан, хаалгатай ойрхон байгаа нэгэн нь буух ёстой юм. Харин эсрэгээрээ би буу, чи буу хэмээн хэрэлдэж, маргалдаж зогсох хамгийн ичгэвтэр хэрэг билээ.

10. .Бүсгүйчүүдийг хүндэтгэ

Эмэгтэй хүнийг цаг ямагт хүндэтгэ. Тэд бол төрөлхийн эр хүнээр хайрлуулж, халамжлуулах хувь тавилантай төрсөн эмзэгхэн хүмүүс шүү дээ. Машинд суухаасаа өмнө хаалгыг нь онгойлгож өгөөд, түүнийг эхэлж суулгаарай. Мөн буухдаа эрэгтэй хүн түрүүлж буугаад, хаалгыг нь онгойлгож өгөх хэрэгтэй. Түүнээс гадна тэднийг цаг ямагт баярлуулж, догдлуулж байвал нар, ус таарсан цэцэг мэт л дэлбээлээд ирнэ.

11. Олон нийтийн газар боловсон бай

Кино театр, концертын танхим зэрэг газруудад соёлч, боловсон байхыг эрхэмлэж байгаарай. Тухайлбал тасалбар дээрх суудлын дагуу суух, нялх хүүхэд дагуулж ирэхгүй байх асуудлууд энд хамаарна. Түүнчлэн нийтийн бие засах газраар үйлчлүүлсэн бол цэвэрхэн бие засахыг хичээгээрэй. Таны хувийн өмч биш хэдий ч, улс, эх орныхоо төлөө наад захын зүйлсийг төвөгшөөхгүй хийж байгаарай.

12. Бусадтай эелдэг харьц

Хэн нэгэн таниас “Хөөх, ямар үнэтэй даашинз вэ? Хаанаас авав даа тэгээд?” гэх мэтээр ёжилсон асуулт асууж болно. Тэдний атаархсандаа ингэж асууж байгаа нь ойлгомжтой. Гэвч бүдүүлэг хүмүүст тохирсон хариултыг өгөх хэрэгтэй гээд адилхан бүдүүлэг загнах нь өөрийнхөө үнэ цэнийг унагаж буй хэрэг юм. Тиймээс тэдний атаархлыг улам бүр төрүүлэлгүй, эвтэйхнээр “Бэлгэнд авсан юм аа” гэж хэлэхэд л хангалттай.

13. Бусдыг хүндэтгэ

Та бусдыг хүндэтгэж байж, эргээд бусдаас хүндэтгэл хүлээнэ. Тиймээс ямар ч хүнийг басамжилж, дорд үзэж болохгүй. Тэдэнд таны чадахгүйг чадах, мэдэхгүйг мэдэх авъяас чадвар байж л байгаа. Хүн гэдэг амьтан хорвоо дээр бусадтай ойлголцож, зохицож байж амьдардаг учраас бусдыг хүндэтгэх нь энх тайван, амар амгалан орших гол үндэс юм.

14. Ойр дотны хүмүүсээ бусдад бүү муул

Зайлшгүй мөрдлөг болгох ёстой чухал нэг соёл бол ойр дотны хүмүүсээ бусдад муулахгүй байх явдал юм. Ихэнх хүмүүс сүйдтэй асуудал болоогүй байхад нэгэндээ гомдоллож, бусдад хайртай, дотныхоо хүний талаар таагүй үг унагадаг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа та түүнтэй эвлэрч болно шүү дээ. Тэр үед таны бодол тэр дорхноо өөрчлөгдөж болох хэдий ч, ойр дотны хүний чинь талаарх бусдын сөрөг бодол өөрчлөгдөх нь юу л бол…

15. Дараах 9 зүйлийг нууц хэвээр нь байлгах хэрэгтэй

Үүнд: Нас, хөрөнгө чинээ, гэр бүл, шашин шүтлэг, эрүүл мэндийн асуудал, хайр дурлал, дуртай бэлэг, нэр төр болон үзэл бодол багтана. Хэрвээ та хэн нэгнийг төдийлөн сайн таньдаггүй бол, эсвэл танилцаж амжаагүй бол эдгээр 9 зүйлийг нууц хэвээр нь үлдээх хэрэгтэй аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!