Ихэнхи охид бүсгүйчүүд уруулын будгийн өнгөө зөв сонгож чаддаггүй. Танд уруулын будгаа арьсны өнгөтэйгээ хэрхэн тохируулж сонгохыг зааж өгье!

Уруулаа будсан бүсгүйчүүд маш хүчирхэг, үзэсгэлэнтэй харагддаг. Нүүрээ будаагүй байсан ч, зөвхөн уруулаа будахад л царай тодроод, цаанаа л гэрэлтээд байдаг нь сонин. Харин ихэнхи охид бүсгүйчүүд уруулын будагны өнгөө зөв сонгож чаддаггүй шүү дээ. Иймд бидний танилцуулах мэдээллээс арьсны өнгөндөө тохируулан уруулан будгаа зөв сонгоорой.

1. Арьсны өнгөө тодорхойлж түүнд тохирсон өнгийн будгийг сонгох

Таны хийх ёстой хамгийн эхний зүйл бол арьсны өнгөндөө тохирсон уруулын будгийг сонгох явдал юм. Доор 5 төрлийн арьсны өнгө болон түүнд тохирсон өнгийн уруулын будгийг харууллаа.

Цагаан болон шар арьстай хүнд

Шаргал өнгийн арьсанд

Бор шаргал арьсанд

 

Гүн бор арьсанд

2. Арьсны төрлийг мэдэх

Дараах мэдээлэл танд арьсны төрлийг мэдэхэд тусална. 3 төрлийн арьсны өнгө байдаг. Үүнд:

  • Сэрүүн чанарын арьсны өнгө: Цагаан, шар арьс – цайвар бор өнгө, эсвэл нүцгэн хул өнгө, Шаргал арьс: ягаан, цангис жимсний өнгө, Бор шаргал – улаан дарсны өнгө
  • Дулаан арьсны өнгө: Цагаан, шар арьс – тоорын өнгө, Шаргал, бор шаргал, гүн бор – боронзон, бор өнгө
  • Аль аль нь зохимжтой өнгүүд

3. Уруулын хэлбэрийг тодорхойлох

Дээд уруул зузаан: Уруулын доод хэсэгт гялалзсан цайвар өнгийн будгийг түргэх, дээд хэсэгт ижил өнгөтэй хэдий ч илүү бараан сүүдэр тавих хэрэгтэй.

Доод уруул зузаан: Хэрэв доод уруул зузаан бол дээд болон доод уруулын дунд нүцгэн, цайвар өнгийн будгийг түрхэж өгөөрэй.

Жижиг нимгэн уруултай бол, дээд болон доод уруулыг хүрээнээс ялгүй илүү гаргаж будна.

4. Уруулын хэмжээ

  • Нарийн, нимгэн урууланд аль болох бараан, тод өнгийн будаг түрхэхээс зайлсхийгээрэй. Харин илүү гялалзсан,цайвар өнгө зохимжтой.
  • Том, зузаан уруултай бол саатай, гялгар будагнаас илүү бараан гүн өнгийн будаг зохимжтой.

5. Үсний өнгө

  • Бараан өнгийн үс, цайвар нүүртэй бол: тод ягаан, час улаан, интоор, чавганы өнгө
  • Бор үс, цайвар нүүртэй бол: ягаан, цайвар ягаан, улаан ягаан өнгө
  • Хар үс, шаргал болон гүн бор арьс: алтан шаргал, хүрэл өнгө
  • Бор арьс, шаргал, гүн бор арьс: Ирисний өнгө, дулаан ягаан, мөн “салмон” ягаан
  • Бор үс, бор шаргал: шаргал, “хулд” ягаан, шүр, гүн  ягаан
  • Улаан үс, цагаан арьс: “хулд” ягаан, шүр, текототта, шатаж буй сейнна.

6. Нүдний өнгө

  • Бор нүд: тод улаан, цайвар ягаан
  • Цэнхэр нүд: черри өнгө
  • Ногоон нүд: Ягаан
  • Саарал нүд: нүцгэн болон тоорын өнгө

7. Шүдний өнгө

Цагаан шүд: Хүссэн өнгөөрөө будаж болно

Шар шүд: сарнай, жүрж, цайвар улаан өнгө зохино. Харин нүцгэн, тод улаан өнгөнөөс зайлсхий.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!