Та машин дотроо үүнийг л хийж болохгүй! Эс бөгөөс насан туршдаа харамсах болно…

Сүүлийн үед машингүй хүмүүс ховор болсон цаг. Бид машинаараа амжуулахгүй, хийхгүй зүйлс гэж үгүй. Аяллаар явахдаа машиндаа хоноглож, зарим нь бүр амьдарч байгаа харагддаг. Харин та машин дотроо нэг л зүйлийг хийж болохгүй. Энэ нь машины урд суудалд хөлөө урдаа авч болдоггүй байна.

1. Осол гарах үед машины урд хэсгээс аюулгүйн дэр гарч, жолооч болон урд суусан зорчигчийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Аюулгүйн дэр ирмэх зуур л гараад ирдэг тул, түүнийг хэзээ гарч ирэхийг таамаглахын аргагүй. Иймд ямар нэг үйлдэл хийнэ гэж бүр саналтгүй.

2. Тиймээс хэрэв та урд суудалд зөв суухгүй л бол, аюулгүйн дэр эсрэгээрээ аюултай дэр болж хувирна гэсэн үг юм. Хөлөө машины хянах самбарын дээр тавьж явах хүмүүс байдаг. Ингэж явахад осол гарвал, аюулгүйн дэр гэнэт хийлэгдэж, тухайн хүний хөлийг хугалж, хамар болон нүүрийг ноцтойгоор гэмтээж болзошгүй.

Түүнээс гадна машины аюулгүйн бүсийг үргэлж хийж явах нь гэнэтийн осол эндэгдлээс таны амь насыг аварна. Иймд суудлын бүсээ хийхээс залхууралгүй, бүсээ зайлшгүй хийж хэвшээрэй. Ингэснээр та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж буй нэг хэлбэр юм.

Олны танил алдартай дуучид, жүжигчид ч мөн хөлөө урдаа авч суугаа зургаа цахим ертөнцөд хийсэн харагдана. Олны танил байлаа гээд үргэлж зөв зүйл хийхгүй тул, та тэдгээрийг дагаж өөрийгөө битгий эрсдэлд оруулаарай гэж хүсье!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!