Урт өтгөн сормуустай болмоор байвал, үүнийг сормуусандаа түрхээд унтаарай!

Бүсгүй хүн бүр л урт, өтгөн, сайхан сормуустай болохыг хүсдэг шүү дээ. Эрүүл мэнд талаасаа ч тэр нүдийг гадны нөлөөнөөс хамгаалахаас гадна, нүдийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулдаг. Иймд бид танд гэрийн нөхцөлд сормуус болон хөмсгөө хэрхэн урт ургуулах тухай мэдээллийг хүргэе!

1. Сүүлийн үед сормуусанд хими хийх, суулгах, хиймэл сормуус суулгах гэх мэтээр сормуусыг сайхан харагдуулах аргууд зөндөө боловч, тэдгээр нь зөвхөн түр зуурын аргууд юм.

Иймд бид танд аль болох хямд төсөр аргаар, урт өтгөн сормуустай болгох аргыг зааж өгье! Та энэ аргаа өдөр бүр хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байх болно.

2. Сайхан сормуустай болохын тулд та:

  • Орой унтахдаа нүүрний будгаа арилгаж унтах- Будагтай сормуус маш их унадаг тул, заавал угааж байх нь чухал
  • Сормуус дэрвийлгэгч нь сормуусыг өргөж, нүдийг илүү цоглог харагдуулдаг. Гэвч үргэлж хэрэглэх нь сормуусыг гэмтээх аюултай.
  • Хуулдаг маскыг нүдний ойр орчим тавихаас сэргийл. Хөмсөг болон сормуусанд хүрсэн бол усаар угаахыг санаарай.
  • Хиймэл сормуус хийхээс аль болох зайлсхий. Хиймэл сормуусны цавуу нь сормуусыг ихээр унагаж, гэмтээдэг.
  • Зөв хоолло. Ингэснээр үс хумс, сормуусын ургалт сайжирч, бат бэх болно.


3. Зуун наст ургамлын тусламжтай та хөмсөг болон сормуусаа сайн ургуулж чадна.

  • Зуун настын навчийг таслан авч, дундуур нь зүсээд гелийг нь авна. Үүн дээрээ Витамин Е нэмж, хооронд нь сайтар зуурч холино. Ингээд хэрэглээд дууссан сормуусны будгаа сайтар угаасны дараа унтахаасаа өмнө сормуусандаа түрхэж өгөөрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!