Илүүдэл өөхийг таны санаанд оромгүй хугацаанд шатаах ид шидийн ундааг гэртээ бэлтгэх арга
Турах гэдэг бараг хүн бүрийн хувьд толгойн өвчин болжээ. Гэхдээ зүгээр ч нэг турах бус, аль болох эрүүл аргаар турахыг эрхэмлэх болсон нь нууц биш юм. Энэ нь ч зөв бөгөөд үр дүнтэй байдаг. Тиймээс бид өнөөдөр танд тураадаг ундаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж, тураахаас гадна хамгийн гол нь тун амттай ундаанууд байгаа тул та хүссэн хэмжээгээрээ уусан ч болно. Ингээд хамтдаа гайхалтай ид шидтэй 7 ундааг хэрхэн хийх аргыг мэдэж авцгаая.
1. Гаатай ногоон цай
Ногоон цай өөх тосны исэлдлийг үгүй хийдэг бол гаа, нимбэг нь цусны эргэлтийг сайжруулж, үрэвслээс сэргийлдэг.
Хийх заавар:
- 7 аяга ногоон цай
- Шинэхэн гааны навч
- 8 зүсэм нимбэг
Үүнийгээ шилэн саванд хийж, хөргөгчинд нэг хонуулаад өдөр болгон нэг аягыг уугаарай.
2. Гүзээлзгэний смүти
Эрч хүчтэй байж, биеэ чийрэгжүүлэхийн тулд уураг хэрэглэх хэрэгтэй. Харин сүүний шэйк хүний биед шаардлагатай уургийг нөхөж, гүзээлзгэнэ цусны эргэлт сайжруулдаг байна.
Хийх заавар:
- 0.5 л сүү
- Нэг аяга гүзээлзгэнэ
- Тал аяга овъёос
- Нэг аяга тараг
- 1/4 аяга маалингын үр
Бүгдийг нь холигчинд хольж, ууна.
3. Жимсний смүти
Олон төрлийн жимс агуулсан тул энэ смүти тун амттайгаас гадна жин хасахад ач тустай юм.
Хийх заавар:
- 2 ширхэг нухсан жүрж
- 2 зүсэм хан боргоцой
- 1 аяга бөөрөлзгөнө
- Тал аяга ус
Мөн ялгаагүй бүгдийг нь холигчинд хольж, ууна.
4. Алимны смүти
Алим хүний биеэс хорыг гадагшлуулж, эрч хүч нэмдэг жимс билээ. Алиманд пектин ихээр агуулагддаг тул эд эсүүдэд шингэх өөх тосыг багасгаж өгдөг ажээ. Тиймээс алимны смүти бие чийрэгжүүлж, өөх тос шатаахад тустай ажээ.
Хийх заавар:
- 1 аяга тараг
- Хэрчиж, бэлтгэсэн 1 ширхэг алим
- 1 халбага зөгийн бал
- Тал аяга бүйлс
- Шанцай
- 0.5 л сүү
Эдгээрийг холигчинд хийж, сайтар холиход л хангалттай.
5. Халуун ногоотой цай
Энэ ногоон цай нь эрүүл мэндэд маш тустай. Ногоон цай, перц, шанцай зэрэг нь цусны эргэлтийг сайжруулдаг бол, зөгийн бал биеийг эрүүлжүүлдэг ажээ.
Хийх заавар:
- 1 аяга ногоон цай
- Зөгийн бал
- Зөгийн балнаас бага хэмжээтэй перц
- 1 халбага шанцай
Ногоон цайн дээрээ бусад зүйлсээ нэмж, ууна.
6. Шоколадтай смүти
Та уургаа нөхөж авмаар байгаа бол шоколадтай смүти уугаарай. Кофе хүнд эрч хүч өгдөг шиг дасгал хийхээсээ 1 цагийн өмнө шоколадтай смүти уувал таны биед сайн нөлөө үзүүлэх юм.
Хийх заавар:
- Нунтагласан шоколад юм уу, какао
- 0.5 л сүү
- Тал аяга овъёос
- 1/4 амарант
- Тал халбага кофе
- Зөгийн бал
Бүгдийг нь холигчинд хийж холиод л, таны эрч хүчний ундаа бэлэн болно.