Найз маань өглөө бүр үүнийг заавал уудаг. Яагаад гэвэл тэр үүний ачаар л эрүүл, эрч хүчтэй амьдардаг юм…

Турмерик буюу бидний мэдэх хоол амтлагчийн төрөл, шар өнгийн ургамлыг Хятадад эртнээс бүхий л төрлийн эмчилгээнд өргөнөөр хэрэглэсээр ирсэн. Учир нь тус ургамал л эрүүл мэндийн маш их ач холбогдолтой. Ялангуяа өглөө бүр өлөн дээрээ уух, хоолтойгоо хоршуулан хэрэглэх нь үр дүн, үйлчилгээг түргэсгэдэг.

Та өглөө бүр турмериктэй ус ууснаар таны биед дараах өөрчлөлтүүд гарах болно:

  1. Урьд нь маш түргэн ханиад хүрч, эдгэрэлт нь удаан үргэлжилдэг байсан бол та хэр барагтай ханиад хүрэхээ больж, хүрсэн ч хамраас нус гоожих төдийхөн болоод удалгүй эдгэрнэ. Бусад вирусын гаралтай, халдарт өвчнүүдээс өөрийгөө сэргийлж чадна.
  2. Хэрэв та санаандгүй байдлаар хутга, эсвэл иртэй зүйлд гараа зүссэн бол шарх түргэн бороолж эдгэрнэ. Учир нь турмерикийн найрлага ямарваа өвчин, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг.
  3. Үе мөчний өвдөлт, булчин зангирах үед турмериктэй усанд хөл гараа дүрэх эсвэл вазелинтэй холиод өвдөж буй хэсэгтээ түрхвэл нэг их удахгүй өвдөлт намдана.

  1. Хавдар болон уйланхай гэх мэт зүйлсийг томруулахгүй байх, аажим алга болгох үйлчилгээтэй. Иймд хэрэв та хавдар, уйланхайгаас болж шаналж байгаа бол яг одооноос турмериктэй ус ууж эхлээрэй.
  2. Цусан дахь холестрин, өөх тосны хэмжээг бууруулж, цус харвалтаас таны амь насыг хамгаална. Үргэлж хоол хүнс, цайндаа хийж уувал биеийг бүхэлд нь эрүүлжүүлэх болно.
  3. Сахарын өвчин, тууралт, шинж тэмдгүүдийг үгүй хийж, түүнээс урьдчилан сэргийлэх тустай. Хэрэв таны эргэн тойронд сахарын өвчтэй хүн байдаг бол энэхүү шидтэй ургамлыг зөвлөөрэй.

  1. Зөнөх, болон бусад тархины үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн өвчин эмгэгээс таныг хамгаална.
  2. Элэгнээс хорт бодисыг шүүж, биеийг эрүүлжүүлнэ.

Ингээд жортойгоо танилцъя.

Орц:

  • 230 гр шүүсэн ус
  • 1/2 цайны халбага турмерик
  • 1/4 цайны халбага нунтаг хар перец
  • 1 цайны халбага зөгийн бал

Хийх арга:

  1. Усаа буцалгана.
  2. Турмерикээ хийж сайтар хутгаарай.
  3. Дээр нь хар перецээ хийж, мөн л сайн зуурч өгөөрэй.
  4. Хамгийн сүүлд нь зөгийн балаа хийж амтархан ууна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!