Аав маань өглөө бүр үүнийг уудаг. Харин удалгүй түүний биед итгэмээргүй өөрчлөлт гарч эхэлсэн…
Аав маань төрөл бүрийн зүйлс туршиж, эрүүл байхыг хамгийн ихээр эрхэмлэдэг хүн. Тэр нэг өдөр куркума буюу турмерик нь хүний биед хэчнээн ач тустай болохыг сайтар ойлгож, бүлээн усанд найруулж уухаар болсон юм.
Куркума нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, антиоксидантаар баялаг төдийгүй хөгшрөлтийн явцыг удаашруулах шидтэй. Үүнийг бүлээн устай хольж уусан хүний бүхий л эрхтэн хурц болж, эрч хүчийг мэдэрдэг гэнэ. Харин үүнийг аав маань өөрийн биеэр туршиж, хэдхэн өдрийн дотор шидийг нь бүрэн мэдэрсэн дээ.
Түүнд гарсан өөрчлөлтүүд:
Үе мөчөөр нь огт өвдөхөө больсон. Куркумад агуулагддаг куркумин гэх бодис нь үрэвслийн эсрэг эмнээс ч илүү хүчтэй нөлөөг үзүүлж, хаванг буулгаж, үе мөчийг анагаадаг.
Чихрийн шижинг бууруулна. Манай аавын сахар дундаж үзүүлэлттэй байдаг болохоор түүнд энэ тал дээр нөлөөлөөгүй. Гэсэн ч куркуматай ус уух нь сахартай хүмүүст тун ч сайн болохыг эмч нар онцолдог юм байна лээ.
Хоол боловсруулах системийг сайжруулна. Аав хоол шингэхгүй байна гээд л алхдаг байсан ч, куркуматай ус уух болсноосоо хойш, хоол сайхан шингэж байна, сайхан бие засч байна, бие хөнгөн байнаа гээд л нүүрнээсээ гэрэл цацруулан инээдэг болсон.
Элгийг хамгаална. Куркума нь элгийг гэмтэх, үйл ажиллагаа нь доголдох зэргээс хамгаалдаг.
Тархийг эрүүл байлгана. Энэ шидэт усыг ууж эхэлснээс хойш аавын маань ухаан санаа цэлмэж, хэчнээн тайван болсон гээч.
Үргэлж шатар нүүж, хожигдоод бухимддаг аав маань одоо бол байнга хожиж, гэрийнхээ аварга болоод байгаа.
Зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэ. Нас дээр гарсан хүн бүрийн хамгийн их санаагаа чилээдэг зүйл бол зүрх байдаг. Зүрх нь өвдөх вий гэж үргэлж санаа зовдог би одооноос айх зүйлгүй болсон. Куркуматай ус аавын минь зүрх үйл ажиллагааг дэмжиж, сайжруулж байгааг эмч онцолж хэлсэн шүү.
Хөгшрөлтийг удаашруулна. Нас ахих тусам залууждаг хүн манай аав, топ Одгэрэл хоёроос өөр байдаггүй байхаа. Аав маань улам л өнгө засч, залуужаад байгааг харахад урам орж, амьдралд өнгө нэмж байгаа.
Та бүхэн минь ч бас куркуматай бүлээн усыг өглөө бүр ууж, энэ ид шидийг нь өөрийн биеэр мэдрээрэй.