Ихрүүд энэ аргаар нүүрнийхээ батгыг эмчилж чадсан! Та ч гэсэн тэднээс суралцаарай…

Нина болон Ранда Нелсон хэмээх ихэр охид нь цахим ертөнцөд ихээр алдаршаад байна. Учир нь тэд нэгэн дэглэмийн ачаар нүүрэн дээрх батганаасаа бүрэн салж чадсан бөгөөд өдгөө тэдний нүүрэн дээр батганы ул мөр, сорив нь ч байдаггүй байна. Ингээд хамтдаа дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

1. Нелсоны эгч дүүс өөрсдийн батганы асуудлаасаа болж маш их ичдэг байсан бөгөөд маш олон гоо сайхны бүтээгдэхүүн, арьсны эмчилгээнд хамрагдаж байжээ. Гэвч тэдгээр нь хүссэн үр дүнд нь хүргээгүй бөгөөд зүгээр л мөнгөний гарз болж байсныг онцолсон юм.

Тэд “Хэрэв та дотроосоо эрүүлжээгүй бол, гаднаасаа мянга үнэтэй, чанартай зүйл хэрэглэсэн ямар ч үр дүнд хүргэхгүй. Харин аль болох эрүүл хооллож, зөв амьдралын хэвшлээр амьдрах хэрэгтэй” гэсэн юм.

2. Тэдний батга улам л нэмэгдэж, бүтэн 1 сар гэрээсээ хамраа ч цухуйлгаагүй гэдэг. Учир нь ямар ч крем будаг үүнийг халхалж чадахгүй байсан бөгөөд тэдэнтэй ярилцсан хүмүүс нүд рүү нь бус батга руу нь хараад байгаа мэт санагдаж, энэ хэрээр өөртөө итгэх итгэл нь ч мөн дагаад алдарчээ.

3. Энэ бүхний дараа тэд өөрсдийн иддэг хоол, амьдралын хэвшлээ бодож эхэлсэн бөгөөд буруу хооллолт нь зөвхөн батга бус, үс хумсыг хүртэл гэмтээж, түүнээсээ болж маш их сэтгэл гутралд оруулдаг.

4. Олон судалгааны үр дүнд тэдний батга өөх тос, олон төрлийн амтлагчнуудаас болж байсныг ойлгож эхэлжээ. Маш бага хэмжээний ашиггүй өөх тос, амтлагч нь нүүрэн дээр олон батгыг нэмдэг гэж тэд хэлсэн байна.

5. Ингээд хооллолтоосоо амтлагч, өөх тос, түргэн хоол зэргийг хасаж, цагаан хоолонд орсон байна. Гэтэл ер бусын зүйл тохиолдсон нь, тэдний батга нэг л мэдэхэд арилж, ул мөр нь ч үгүй болсон байжээ. Энэ бүхний дараа охид өөрсдийн идсэн хоолны дэглэм, олж мэдсэн мэдээллүүдээ нэгтгэж ном бичсэн байна. Энэ нь ч олон охид бүсгүйчүүдэд урам хайрлаж, өөртөө итгэх итгэлийг бэлэглэсэн юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!