Эмч нар ч үүнийг тайлбарлаж чадахгүй байна: Ханиад хүрсэн үед нэг өдрийн турш үүнээс хэдэн халбагыг уухад л нам!

Та бүхэндээ турмерик болон зөгийн балны нэгдэл нь ямар хүчтэй, бидний эрүүл мэндэд чухам ямар нөлөө үзүүлдэг болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүний гайхалтай хүч чадлыг эмч нар ч тайлж, утга учрыг нь гаргаж чадахгүй байгаа гэнэ шүү.

Турмерик гэж юу вэ? Түүний ач тус

Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, эм хамгаалах, сэтгэл гутралын эсрэг, өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Энэ ургамал нь хүн төрөлхтөнд ихээхэн танигдсан бөгөөд өдгөө үүнийг эрүүл мэнд, гоо сайхандаа ашигладаг хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Зөгийн балны ач тус

Зөгийн бал нь антиоксидант чанартай учир төрөл бүрийн вирусын гаралтай өвчнийг анагаах хүчтэй төдийгүй дархлааг дэмжиж сайжруулна. Мөн ходоодны шархлаатай хүмүүс зөгийн балтай ус ууж, өвчнөө эмчилдэг.

Харин турмерик болон зөгийн балыг хольж хэрэглэх нь итгэмээргүй үр дүнг үзүүлдэг байна шүү.

Орц:

  • Турмерик – 10 халбага
  • Байгалийн зөгийн бал – 100 гр

Бэлтгэх арга:

Орцоо хольж, шилэн саванд хийж хадгалаарай. Хэрвээ та болон танай гэр бүлийнхэн ханиадтай байгаа бол үүнээс цаг тутамд нэг халбагыг уугаарай. Харин дараа өдөр нь хоёр цаг тутамд нэг халбагыг уух хэрэгтэй. Ингэснээр ханиад томуунаас амархан салах төдийгүй дархлаагаа дэмжиж, энэ хорт утаанаас өөрийгөө багахан ч болов хамгаалж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!