Би үргэлж хатаасан жимстэй талх хийдэг болохоор дэлгүүрээс хэрэггүй молоко, варень зэргийг ганц ч удаа авч үзээгүй!

Бид талхыг дангаар идэж чаддаггүй шүү дээ. Заавал масло сахар, молоко, варень эсвэл крем гээд л төрөл бүрийн чихэрлэг зүйлстэй хольж иддэг. Энэ нь мэдээж таны эрүүл мэндэд төдийлөн эерэг сайн нөлөө үзүүлж чадахгүй. Харин талхаа амттай, жимстэй хийчихвэл та заавал хольж идэх ямар нэгэн зүйл худалдан авах шаардлагагүй болно шүү дээ. Мөнгөө хэмнэхээс гадна эрүүл мэндээ аварна гэсэн үг юм.

Орц:

  • Хэрчсэн хушга – 1 аяга
  • Үзэм – 1 аяга
  • Хатаасаан чавга – тал аяга
  • Өндөг – 2 ширхэг
  • Элсэн чихэр – аяганы 3/4
  • Гурил – 1 аяга
  • Хөөлгөгч – тал цайны халбага

Хийх арга:

Хэрэв та хүсвэл илүү олон төрлийн жимс, самар зэргийг орцондоо нэмж хийх боломжтой.

Үзмээ угааж цэвэрлэх хэрэгтэй. Өндгөө элсэн чихэртэйгээ зуурч, дээр нь хатаасан жимс болон самараа хийж хутгаарай. Гурилан дээрээ хөөлгөгчөө хийж холиод, үүнийгээ жимсэн дээрээ хийж зуурах хэрэгтэй. Зуурмагаа хэсэг амрааж, дараа нь талхны хэвэнд хийж ахин 5-10 минут байлгана.

Одоо талхны зуурмагаа шарах шүүгээндээ хийж, 180 хэмд 30 минут орчим жигнээрэй. Ингээд л таны амттай, зөөлхөн, амин дэмээр баялаг талх бэлэн болох бөгөөд та үүнийгээ цэвэрхэн зүсч, ширээн дээрээ тавиарай. Нөхөр хүүхэд тань талархан идэж, баярлан сууна гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!