Миний ямар ч гэмтэлгүй үсний нууц бол гэртээ бэлтгэж хэрэглэдэг шампунь маань юм шүү!

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед хүн бүр л чадах хэрээрээ хэмнэхийг хичээж байгаа. Тэгвэл та шампунь худалдаж авахаа болиод өөрөө гэртээ бэлтгэж хэрэглэвэл ямар вэ? Гэхдээ зүгээр нэг шампунь биш таны үсний бүх асуудлыг шийдэж өгөх энгийн орцтой, эрүүл найрлагатай шампунь юм. Тиймээс эргэлзэх зүйлгүй доорх аргуудыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Хуурай үсэнд зориулсан өндөгний шампунь

Бүлээн усанд өндөгний шар болон цагааныг хийж хутгана. Үүнийгээ усаар норгосон үсэндээ түрхэж угаана. Дараа нь бүлээн усаар зайлаарай. Үүнийхээ дараа үргэлжлүүлэн үсээ цагаан гаа /1 хоолны халбага цагаан гаа болон 2 литр ус/-гаар угаах хэрэгтэй. Ингээд эцэст нь ургамлын гаралтай цайгаар үсээ угаана. Өндөг таны үсэнд дутагдаж буй уургийг нөхөж өгөх болно.

Үзүүлэх нөлөө:

Найрлагандаа “амино хүчил” болон “лецитин” агуулдаг учраас үс хагтах болон унахаас сэргийлдэг байна.

Хүнсний содатай шампунь

Халуун усанд 1 хоолны халбага хүнсний сод хийнэ. Дээрээс нь хүйтэн ус хийж, хутгаарай. Үүнийгээ үсэндээ түрхэж, сайтар массаж хийх хэрэгтэй. Дараа нь бүлээн усанд үсээ угаана. Эцэст нь хүчилтэй ус буюу 1 хоолны халбага нимбэгний шүүс юм уу, эсвэл 2 литр усаар үсээ угаагаарай.

Үзүүлэх нөлөө:

Богино үстэй охид, бүсгүйчүүдэд тохиромжтой бөгөөд үсний бэхжилтийг сайжруулах үйлчилгээтэй юм.

Желатинтай шампунь

1 өндөгний шар болон 1 хоолны халбага хүнсэнд хэрэглэх зориулалттай желатиныг саванд хийж, хооронд нь сайтар холино. Удаан хутгах хэрэгтэй бөгөөд хооронд нь бөөгнөрүүлж болохгүй. Дараа нь үсэндээ түрхэж, 10 минут байлгаарай. Эцэст нь бүлээн усаар үсээ угаана.

Үзүүлэх нөлөө:

Желатин нь хүний биед маш хэрэгтэй “коллаген” агуулдаг бөгөөд энэ нь дутагдаж буй уураг, шим тэжээлийг нөхдөг байна. Энэхүү шампунийг ашиглан үсээ угааснаар таны үс эрүүл, намирсан болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!