Хосуудын гал халуун харилцааг сэргээхэд туслах зүйлс

Бидний харилцаа дууссан, нэгэнт сэргэхээсээ өнгөрсөн хэмээн бодож эхлэсэн бол та ямар нэгэн бодлогогүй шийдвэр гаргахаасаа өмнө харилцааныхаа тухай дахин нэг бодоод үзэхэд гэмгүй. Та хоёрын дунд гал халуун болзоо, хайрын үгсүүд хэлэгдээгүй ихээхэн цаг хугацаа өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй.

1. Ер бусын гэнэтийн болзоо

Болзоонд явахад та хоёрт заавал хуудас дүүрэн урт төлөвлөгөө шаардлагагүй. Зүгээр л нэг өдрийг ямар ч төлөвлөгөөгүйгээр хүссэн бүхнээ хийж, өөрсдийгөө өөр нүдээр хараад үзээрэй. Ямар нэг өөрчлөлт гарна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

2. Хамтдаа усанд ор

Зарим хосуудын хувьд энэ нь байж боломгүй мэт санагдаж болно. Харин заримынх нь хувьд хэдийн амьдралынх нь нэг хэсэг болсон байдаг. Хайрттайгаа хамт, анхилуун үнэртэй баннын бөмбөлөг хийгээд, гэрлээ унтрааж лааг асаагаад, намуухан хөгжмийн аянд сайхан хөгжилдөөрэй.

3. Хайртдаа зориулж халуухан бүжиг хий

Харилцаагаа илүү өөр өнцгөөс харахад дуу хөгжим, бүжиг ихээхэн нэмэр болдог. Хөгжмийн намуухан хөг эгшгэнд, хайртайгаа халуухан бүжгийг хийж, зөвхөн түүндээ зориулж гайхалтай гэнэтийн бэлгийг бариарай.

4. Иллэг хийж өг

Хоёр биендээ иллэг хийж өгөх нь биеийн алжаал ядаргааг тайлахаас гадна, сэтгэлийн асар их тайтгарал, таашаалыг өгдөг. Тиймээс туршаад үзэхэд гэмгүй шүү.

5. Хамтдаа амралтанд явах

Үргэлж өнөө л орчин, гэртээ байх нь харилцаанд уйтгартай байдлыг авчирдаг. Тиймээс хааяа ч болов гэрээсээ хол, ая тухтай, сайхан газар амралтанд яваарай.

6. Нэг нэгэндээ сээтэгнүүр зурвас илгээх

Маш энгийн мэт боловч, үр дүнтэй аргуудын нэг шүү. Өглөө, өдөр, орой, бүр гэртээ байхдаа ч хааяа сээтэгнүүр зурвас илгээж байгаарай. Энэ нь хосуудын харилцааг ойртуулж, илүү дотно болгодог.

7. Машинаар зугаалангаа ярилцах

Ажил хэрэг хөөцөлдөх зорилгоор биш, зүгээр л гэрээсээ гараад цэвэр агаарт гарангаа элдвийг ярилцан, сайхан хөгжим сонсоорой. Хосуудын аль алинд сайхан мэдрэмжийг төрүүлж, харилцаагаа өөрөөр мэдрэх боломжийг өгөх болно.

8. Хамтдаа эротик өгүүллэг унших, эсвэл кино үзэх

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд энэ нь байдаг л нэг зүйл юм. Харин ч эсрэгээрээ хосуудын харилцаанд шинэ дэвшлийг авчирч,  дотно болгодог. Иймд та хайрттайгаа хамт яагаад туршаад үзэж болохгүй гэж?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!