Би энэ аргыг мэддэггүй байхдаа нүүрнийхээ нүхжилтээс маш их ичдэг байлаа. Та ч гэсэн сураад, нүхжилтээ үгүй хийгээрэй!
Таны арьс яг л жүржийн хальс мэт том том нүхжилттэй болсон уу. Миний х ч гэсэн яг л тийм байсан. Гэхдээ би өөрийнхөө арьсны онцлог болон арчилгаа хослуулж чадсанаар одоо арьсанд нэг их анхаарал татах хэмжээний том нүхжилт байхгүй болсон гэхэд болно. Иймд та арьс арчилгаандаа дараах зүйлсийг ягштал баримтлаарай.
Юун түрүүнд, хүн бүрт их, бага нүхжилт байдаг гэдгийг санаарай. Нүхжилт нь нэг ёсондоо үсний хүүдий гэхэд болно. Гарын алга, хөлийн улаас бусад хэсэгт нүхжилт байдаг. Гэвч бид нүүрний нүхжилтэндээ түлхүү анхаарах хэрэгтэй.
1. Зөв цэвэрлэгч сонгох
Таны хийх ёстой хамгийн чухал зүйлсийн нэг бол арьсныхаа онцлогт тохирсон зөв цэвэрлэгчийг сонгох явдал юм. Ихэнхи хүмүүс буруу цэвэрлэгч сонгосноос бол арьсандаа нүхжилт болон үрчлээс үүсгэдэг. Нүхжилтийг арилгах гол зарчим бол нүх сүвийг нь бөглөхгүй байж агшаах явдал. Үүний хамгийн чухал хэсэг нь цэвэрлэгээ байдаг.
2. Гуужуулалт
Гуужуулах нь арьсны нүх сүвийг битүүрэхээс хамгаалдаг чухал зүйлсийн нэг билээ. Мөн илүүдэл арьсыг гуужуулж, шинэ арьс нөхөн төлжих боломжийг олгодог. Гуужуулахдаа зориулалтын сойзыг ашиглаж болдог. Гэхдээ хэт эмзэг, мэдрэмтгий арьстай бол нүүрээ ширүүн үрэх, гуужуулахаас аль болох болгоомжлох нь зүйтэй. Зарим үед өдөр тутмын зөөлөн гуужуулалт нь ширхэглэг хатуу гуужуулалтаас илүү байдаг.
3. Ретинол хэрэглэх
Энэ нь витамин А-гаар баялаг бөгөөд арьсанд нүхжилт, үрчлээс үүсэхээс хамгаалж байдаг. Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэхээс гадна, арьсыг шим тэжээлээр хангадаг. Тус бодис нь зарим гуужуулагч, гоо сайхны бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Иймд хэрэглэх бүтээгдэхүүний найрлаганд дараах бодис байгаа эсэхийг шалгаж байгаарай.
4. Шахаж болохгүй
За тэгэхээр батгатай хүмүүст хориглох зүйлсийн тоонд ариун цэвэр сахиагүй нөхцөлд, дур мэдэж шахах явдал байдаг. Мөн толгой нь гараагүй, шахах болоогүй батгыг оролдож, шахсанаар бүр ч дордуулдаг. Иймд арьсаа нэн тэргүүнд сайн цэвэрлэх нь чухал.
5. Праймер хэрэглэдэггүй
Манай охидуудыг анзаараад байхад будалтын өмнө праймер хэрэглэдэггүй юм шиг санагддаг. Гэвч энэ нь маш буруу юм. Тус бүтээгдэхүүн нь нүхжилт үүсэхээс сэргийлэх болон нүхжилтийн оо сэвийг сайн далдалж өгдгөөрөө онцлог. Тиймээс та зайлшгүй праймер хэрэглэж байгаарай.
6. Шавар масктай найзла!
Нүхжилт, батгашил ихтэй нүүрэнд шавран маск л хамгийн сайн үр дүнтэй байдаг. Ойролцоогоор 7 хоногт 2 удаа нүүрэндээ тавих нь илүү сайн нөлөөлнө. Иймээс та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа шавар маск тавьж хэвшээрэй!