Эрүүл өвчингүй байх тийм ч хэцүү биш. Ердөө л өглөө бүр үүнийг идэж байхад хангалттай юм!
Хүн бүр л эрүүл саруул, урт удаан амьдрахыг хүсдэг шүү дээ. Гэхдээ эрүүл байх таны бодож байгаа шиг хэцүү зүйл биш. Миний хувьд одоо 50 нас гарсан ч 20-той мэт л эрч хүчтэй, хөнгөн шингэн, эрүүл саруул байна. Миний энэ эрүүл байдлын нууц бол ердөө л өглөө бүр иддэг овъёос юм. Харин овъёос идсэнээр таны биед ямар өөрчлөлт авчрахыг доорх мэдээллээс уншаарай.
Арьс сайхан болно
Овъёос нь экзем, загатнаа зэрэг арьсны асуудал болон үрэвсэлт өвчинд эерэг нөлөөтэй юм. Учир нь овъёос нь өөртөө олон төрлийн витаминыг агуулдаг бөгөөд үүний нэг болох цайр нь арьсыг цэвэрлэж, хорт бодисыг ялгаруулахад туслахаас гадна нүх агшааж, нөхөн сэргээх үйлчилгээтэй ажээ.
Харин төмөр нь арьсны чийгийг хадгалахад хамгийн чухал үүрэг бүхий бодисын нэг юм. Мангаан нь хавдар, үрэвслийг намдааж, арьс шалбарах, хөхрөх, түлэгдэх зэрэг жижиг гэмтлийн үед нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэсгэдэг байна. Магни бол цусны эргэлтийг тогтворжуулж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй.
Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
Овъёосонд агуулагдах Авенантрамидес гэх антиоксант нь загатнаа, үрэвсэл, цусны даралтыг бууруулахад ихээхэн нөлөөлдөг байна. Учир нь энэ бодис нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг бета-глутаныг өөртөө агуулдаг бөгөөд витамин С-тэй маш сайн харилцан үйлчилдэг. Жүржийн шүүсийг овъёостой хольж иднэ гэдэг зүгээр ч нэг амтанд нь болсон хэрэг биш юм.
Жин хасна
Өдөр бүр овъёос идсэнээр хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг тул жин хасагдах боломжтой. Өглөөний цайндаа овъёос тогтмол хэрэглэснээр их хэмжээний калори хэрэглэхээс зайлхийхэд хүргэдэг. Овъёосонд агуулагддаг нүүрс ус нь хоолны дуршил бууруулж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгахад тустай юм. Шим тэжээл нь хоол боловсруулахаас гадна биенд өөх тос, хорт бодис хуримтлагдхаас сэргийлдэг.
Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ
Овъёосонд байх сайн өөх тосны тусламжтайгаар зүрхний эд эс, цусны эргэлтийн систем хэвийн явагдах болно. Мөн антиоксидантууд нь цусны судасны хананд гэмтэл учирхаас сэргийлдэг.
Хоол боловсруулалтад тусална
Хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй тул мэржилтнүүд өдөрт 25-35гр эслэг идэхийг зөвлөдөг. Багахан хэмжээний овъёос нь өдөрт авах эслэгийн хэмжээний 1/5-ийг агуулдаг байна.