Цусны эргэлтийг сайжруулахад заавал үнэтэй эм уух шаардлагагүй! Ингээд л хялбараар шийдчих

Бидний бие оргинизмд шаардлагатай амин дэм, шим тэжээлийг бүхий л эд эрхтэнд хүргэхэд цус маш чухал үүрэгтэй. Хэрэв цусны эргэлт удааширч, замдаа саатвал, тухайн эд эрхтэн хямарч, цаашлаад өвчилж мэднэ. Цусны эргэлт удааширч саатсанаар гол төлөв тархи, зүрх, элэг, бөөр зэрэг эрхтнүүд нөлөөлж, өвчлүүлнэ.

1. Цусны эргэлт удааширсан үед таны биед дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Биеийн зарим хэсгүүд мэдээ алдаж, дагжин чичирнэ.
  • Гар хөлийн үзүүр хөрч, хүйтэн болно.
  • Залхуу хүрч, хөдлөхөөс цааргална
  • Толгой эргэж, мансуурна
  • Үс унаж, халзарна
  • Арьс хуурайшиж, гарын хөлийн арьс хууларна
  • Хавагнана
  • Толгой өвдөнө
  • Үе мөч өвдөж, хавагнана
  • Зүрхний хэм тогтворгүй болно

Тухайн шалтгаанууд ихэвчлэн амьдралын буруу хэвшил, архи тамхины зохисгүй хэрэглээ, хоолны дуршил буурах, хэт их ядаргаа стресс, ажлын ачаалал зэргээс болдог.

2. Цусны эргэлтийг сайжруулах хялбар 5 аргыг зааж өгье

  • Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн хийж, эрч хүчтэй байснаар цусны эргэлтийг сайжруулдаг. Зөвхөн дасгал гэлтгүй өдөрт 30 минут алхах, эсвэл 7 хоногийн 4-5 өдөр нь гүйх, алхах зэргээр ямар нэгэн хөдөлгөөн хийж болно. Мөн усанд сэлэх, дугуй унах, ууланд авирах зэрэг зүйлсийг хийгээрэй. Гэвч өөртөө хэт их ачааллыг өгч болохгүй.

  • Иллэг хийх

Биендээ халуун тосон бариа хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулна. Битэн бие гэлтгүй гар, хөлийн хэсэгчилсэн бариаг ч мөн хийж болно. Мөн халуун бүлээн ваннтай усанд орох, ууранд суух, гар хөлөө халуун бүлээн усанд хэсэгчлэн дүрж болдог.

  • Турмерик

Турмерик нь цусны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөг үзүүлдэг. Иймд та зөгийн балтай халуун сүүнд, 1 цайны халбага турмерик хийгээд уугаарай. Өдөрт дунджаар 1-2 удаа уух нь зохимжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!