Ханиаж, найтаах төдийд өөрийн мэдэлгүй доошоо шээс алддаг байсан эгч маань энэ аргаар асуудлаа шийдсэн!

Өөрийн ч мэдэлгүй доошоо шээс алдах, дусагнах нь маш олон хүчин зүйлээс болдог. Гэтэл бүсгүйчүүд маань давсагны булчин сулрах, эсвэл зөвхөн циститнээс болсон хэмээн дур мэдэн өөрсдийгөө оношилж, эмчилгээ хийгээд эхэлдэг. Харин таны мэдэх маш олон шалтгаанаас дараах шинж тэмдэг илэрч болдог.

1. Гол төлөв дараах шалтгаануудаас болж шээс дусагнадаг:

  • Давсаг бөөрний үрэвсэл
  • Давсагны булчин сулрах
  • Ямар нэг эмийн гаж нөлөөгөөр шээс алдах
  • Архаг өвчин, мэс засал, төрсний дараах гам алдалт
  • Ариун цэвэр сахиагүй гэх мэт түгээмэл шалтгаануудаас болох нь бий.

2.  Шинж тэмдгийг дараах замуудаар эмчилж болдог: Кегелийн дасгал

Давсагны булчинг чангалж өгснөөр таагүй зовиур арилж, давхар сэрэл мэдрэмж нэмэгддэг. Таны хувийн амьдралд ч мөн маш тааламжтай өөрчлөлтийг авчирна. Та зориулалтын кегелийн төхөөрөмжөөр системтэй хийж болно. Эсвэл шээс байхдаа шээсээ тасдаж, аль булчин чангарч байгааг мэдрээрэй. Ингээд булчингаа мэдэрч олсон бол хаана, хэзээ ч байсан тус дасгалыг хийж болно.

3. Магни дутагдах

Биед магни дутагдсан үед булчингаа удирдах чадвар буурдаг. Иймээс шээсээ барьж чадахгүй байх, инээх, ханиах, найтаах үед доошоо өөрийн мэдэлгүй шээс алдаж болно. Иймд та хооллолтондоо анхаарч, самар, шош, гадил, тараг зэрэг бүтээгдэхүүнүүдийг голчлон хэрэглээрэй.

4. Витамин Д

Бид зөвхөн балчир хүүхдүүдэд л Д витамин дутагддаг байх хэмээн эндүүрдэг. Гэтэл тийм биш. Биед витамин Д дутагдсанаас болж шээс дусагнах, шээс бөөрний замын асуудалтай болдог. Иймд өглөө бүр нарны туяанд алхах, эсвэл нэмэлтээр уух хэрэгтэй. Хооллолтондоо загас, өндөгний шар, сүү болон цагаан идээг түлхүү хэрэглээрэй.

5. Йога дасгалаар хичээллэ

Тус дасгалууд нь биеийн хүчний биш боловч, танд гайхалтай эрч хүчийг өгч, биеийг чийрэгжүүлнэ. Мөн эмэгтэйчүүдийн өвчин, шээс бөөрний замын өвчинд сайн нөлөөтэй. Иймд та йога дасгалаар хичээллээд үзэхэд гэмгүй болов уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!