Таны нүдэнд бяцхан цэг байдаг уу? Тэгвэл энэ нь ийм учиртай!

Хүний нүд маш олон зүйлийг өгүүлж чаддаг. Тухайн хүний дотоод сэтгэл болон эрүүл мэндийг ч мөн харуулж байдаг байна. Тэгвэл нүдэн доторх бяцхан цэг чухам юу өгүүлдэг болохыг эндээс мэдэж аваарай.

1. Нүдэн доторх ногоон, бор, улаан цэг нь бие махбодийн бохирдлыг харуулдаг байна. Энэ нь антибиотикийн буруу хэрэглээ болон удаан хугацаанд таны бие хордсон болохыг илтгэдэг аж.

2. Цэгийн хэмжээ том, өнгө нь тод байх тусмаа таны бие тэр хэмжээгээр бохирдож, хордсон болохыг хэлдэг. Иймд та зайлшгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй бөгөөд нүдний хараагаа ч мөн шалгуулахад гэмгүй юм.

3. Хэрэв дөнгөж төрсөн, нярай хүүхдийн нүдэнд ийм улаан цэг байвал, энэ нь нүдний хялгасан судасны гэмтэлтэй холбоотой бөгөөд төрөх үед нүд болон толгойн хэсэгт хүчтэй даралт ирсэнтэй холбоотой. Тус улаан цэг нь 1 сар дотор арилахгүй бол та зайлшгүй үзүүлэх хэрэгтэй. Энэ үед та дур мэдэж, эмчийн зааваргүй хөхний сүү, нүдний дусаалгыг огтхон ч хэрэглэж болохгүй.

4. Мөн цөөн тохиолдолд:

  • нүдний халдварт өвчин
  • нүд хуурайших
  • Архаг болон удамшлын өвчин
  • Цусны даралт ихсэснээс болох
  • Ханиадны шинж тэмдэг байж болно.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!