Хэн нэгэнтэй үнсэлцэхээсээ өмнө үүнийг заавал анхаараарай! Үнсэлтээр халдварладаг аюултай өвчнүүдийг мэдээд авахад илүүдэхгүй

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүнтэй үнсэлцэхэд маш олон таамаглахын аргагүй халдварт өвчнүүдийг авч байдаг байна. Иймд хайртай хүнтэйгээ л биш бол тохиолдлын үнсэлтийг нэг их хүсэх юм биш. Та магадгүй, дотно харилцаанд орохгүй юм чинь ямар хамаа байх вэ хэмээн бодож байвал, маш том эндүүрч байна.

10 секунтын дотор 80 сая орчим бактерийг халдварлуулах өвчнүүд:

1. Хомхой долоох

Энэ нь нэг их айхтар биш боловч, мөн л вирусээр халдварладаг өвчнүүдийн нэг юм. Насанд хүрэгчдийн хувьд, хомхой нь нэг их асуудал биш боловч, бага насны хүүхэд, тэр дундаа тус вирус тархи руу очвол үхлийн аюулд хүргэж мэдэхээр ноцтой юм. Иймд хүүхдийн нүүр, амны эргэн тойронд үнсэх нь маш буруу.

2. Стрептококк

Тус өвчин нь мөн л бактерийн гаралтай бөгөөд өөрөөсөө маш олон төрлийн халдварт өвчнийг үүсгэдэг. Жишээ нь тус вирусээс улаан бурхан өвчин үүсгэгддэг бөгөөд уушгины үрэвслийг ч мөн сэдрээдэг.

3. Мононуклеосис

Үүнийг өөрөөр “үнсэлтийн өвчин” ч хэмээн нэрлэх нь бий. Энэ нь ерстейн -барр хэмээх вирусээр үүсгэгддэг бөгөөд биед маш түргэн тархдаг. Харамсалтай нь тус өвчинд ямар ч эмчилгээ байдаггүй байна.

4. Периодонтитис

Тус вирус нь шүдний эргэн тойрон, буйлнаас шүд унах, цус гарахад ялгардаг. Ялангуяа хүнтэй үнсэлцэх, шүдний сойзоор халдварладаг тул хамаагүй хүнтэй сойзоо сольж болохгүй.

5. Менингит

Менингитийн вирус хүнтэй үнсэлцэх үед халдварладаг байна. Бактерийн гаралтай өвчнөөс илүү нэг их хор хөнөөлтэй биш боловч, хүндэрсэн үедээ илүү аюултай.

6. Гахай хавдар

Тус халдвар нь шүлсний булчирхайг цочроож хавдаадаг. Хүндэрсэн үедээ маш аюултай бас халдвартай. Ихэвчлэн вакциний тусламжтай түргэн эдгэрдэг.

7. Ханиад

Ханиад нь агаар дусал, шүлсээр дамжин халдварладаг. Нэгээс нөгөөд түргэн халдаж, шинж тэмдэг нь түргэн хүндэрдэг. Иймд ханиаж, найтаахдаа ам хамраа таглах,аль болох хүнтэй үнсэлцэхгүй байх хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!