Гэдэс цанхайж дүүрэхэд үүнийг хэрэглэ! Хэрэглэсэн даруй гэдэсний хий гарах болно

Ялангуяа хүнд хоол эсвэл, олон төрлийн хоолыг хольж идэх, сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн үед гэдэс цанхайж дүүрдэг. Энэ үед гэдэсний хийгээ гаргах үнэхээр хэцүү, бас өөрт зовиуртай байдаг шүү дээ. Тэгвэл та дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, гэдэснийхээ хийг гаргаарай.

1. Идэвхижүүлсэн нүүрсэн эм

Ихэнхи эмийн сангуудаар худалдаалагддаг идэвхижүүлсэн нүүрсийг хордлого тайлах, гэдэсний хий гаргах зорилгоор голчлон ашигладаг. Иймд та хүнд хоол идэхээс цагийн өмнө эсвэл дараа нь 2 ширхэг нүүрсэн эм уугаарай. Хэрвээ таны гэдэс үргэлж дүүрдэг бол тус эмийг цүнхлээд явж байхад гэмгүй юм.

2. Гэдэсний ашигтай бактер

Гэдэсний ашигтай бактер нь ходоод гэдэсний бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх үйлчилгээг үзүүлдэг. Иймд хэрэв таны ходоод, гэдэс хямрах хандлагатай байдаг бол ашигтай бактерийг ууж хэвшээрэй.

3. Хоолны дэглэм баримтлах

Гэдэс дүүрдэг, амархан хямардаг хүмүүс хооллолтондоо маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа хатаасан жимс, алим, сармис, сонгино, шош, зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.

4. Өөх тостой хоол

Тослог чанарын хоол нь ходоод гэдсийг хямрааж, амархан дүүргэдэг. Тиймээс оройн цагаар аль болох тослог, өөхтэй хоолыг идэхгүй байхыг хичээгээрэй. Эдгээр нь ходоодонд шингэхдээ муу тул, гэдсийг хурдан дүүргэдэг.

5. Ногоон цай

Өдөр тутамдаа ногоон цайг ууж хэвшвэл, таны гэдэс ходоод дүүрч цочрох нь бага байдаг. Цай нь хоолыг түргэн шингээж, гэдсийг цэвэрлэх, өтгөн хатахаас сэргийлдэг тул гэдэс амархан дүүрдэг хүмүүс уухад тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!