Нүдээ тод будахгүйгээр том харагдуулах шилдэг аргууд

Зөвхөн гэрэл сүүдэр, өө дарагчны тусламжтай ядарсан зовхийг нууж, зузаан будгаар нүдийг том харагдуулдаг гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Бидний танилцуулах эдгээр аргуудаар будсанаар, таны нүд урьдынхаасаа 6 хувиар том харагдах болно. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн алдартай “make up artist” болох Сьюзи Жерстейн (Suzy Gerstein)-ийн өгсөн зөвлөгөөг хүргэе!

1. Нүдний тенийг техниктэйгээр түрх

Зөөлөн тоорын өнгө нь таны нүдийг том хэрнээ, будмал сэтгэгдлийг бусдад төрүүлдэггүй. Мөн нүдийг гэрэлтсэн хэрнээ, цог жавхлантай харагдуулах давуу талтай юм. Хэрвээ та теньнийхээ тогтоцыг сайжруулахыг хүсвэл урьдаар пример хэрэглэхийг зөвлөж байна. Мөн хэрвээ давхраатай бол, тенниэс давхрааны гадуур том тойргоор жигд нимгэн түрхэх хэрэгтэй. Харин давхраагүй бол сормууснаас 1.5 см байхаар будаарай!.

2. Зовхины дээд хэсгээр хүрээлж өгөх

Зовхины дээр хэсгийг, суурь тавьсан тенийн өнгөнөөс яльгүй бараан буюу 1 тонноор бараан байхаар сонгох нь зүйтэй. Ингэснээр нүдийг илүү тодотгож, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Мөн зовхины доод хэсгийн урд талыг алтлаг эсвэл саатай цагаан тениэр тодруулж өгөөрэй!

3. Cормуус

Сормуусыг будсанаар таны нүд илүү жавхаалаг, бас том харагддаг. Хэрвээ та сормуусаа будахыг нэг их таашаадаггүй бол сормуус суулгуулах үйлчилгээг сонгож болно. Гэвч сайн, чанартай газраар үйлчлүүлэхгүй бол энэ нь сөрөг тал ихтэй болохыг анхаараарай!

4. Нүд хүрээлэгч

Зовхины хүрээлэгч харандаа эсвэл контурны тусламжтай та хүссэнээрээ нүдээ хүрээлж болно. Гэвч хэрвээ нүдээ том харагдуулахыг хүсвэл, “wing” буюу зурагт үзүүлсэн шиг, дээшээ чиглэлтэй хүрээлж өгөх хэрэгтэй! Мөн нүдний дотор хэсгийг хар өнгөөр хүрээлэхээс аль болох татгалзаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!