Ямар хоол хүнс хэвлийгээр таргалуулдаг вэ?

Гоолиг, сайхан бие, нарийхан бэлхүүстэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэвч сексийн дутагдал, хөдөлгөөний хомсдол болон буруу хооллолт зэргээс болж, дээрх хүсэл биелэхэд хэцүү болдог байна.

Мэдээж хэрэг хэвлийгээр таргалахад хүргэж буй хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт юм. Үүнд хэд хэдэн хоол хүнсийг нэрлэж болох бөгөөд эдгээр нь хэвлий хэсгээр таргалахад нөлөөлдөг ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

1. Гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүн

Талх, жигнэмэг, боорцог болон гамбир нь бүгд гурилан бүтээгдэхүүнүүд бөгөөд эдгээр нь хэвлийгээр таргалах гол шалтгаан болдог. Харин чихэрлэг бүтээгдэхүүнүүд нь нүүр ус агуулдаг бөгөөд энэ нь хэвлийгээр таргалахад нөлөөлөх нь бий. Иймд та төрөл бүрийн жигнэмэг, мөхөөлдөс, бусад олон төрлийн гурилан болон чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох бага хэмжээгээр хэрэглэж байхыг зөвлөе.

2. Сахар

Хэрэв та хэвлий хэсгээрээ турахыг хүсч байгаа бол, сахар болон сахарын агууламж ихтэй хоол хүнснээс татгалзахаас өөр аргагүй. Үүнд дэлгүүрт зарагддаг савлагаатай жүүснүүдийг дурдаж болно. Сахарнаас татгалзахын тулд та сахарыг зөгийн балаар орлууулах боломжтой. Байгалийн гаралтай зөгийн бал нь таны эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй билээ.

3. Давс

Давс нь хоолонд гайхалтай сайхан амт оруулдаг хэдий ч, хэтрүүлэн хэрэглэх нь таргалах нэг үндэс болдог байна. Бие дэх давсны хэмжээ ихэссэнээр, илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахаа больж, улмаар хавагнахад хүрдэг аж.

4. Төмс

Төмсийг чанаж идвэл, бие организмд багагүй сайн нөлөөтэй байдаг. Харин шарж идэх нь хэвлий хэсгээр таргалуулаад зогсохгүй, төмсөнд агуулагдах цардуулын хэмжээг ихэсгэдэг байна. Энэ нь мэдээж хэрэг хүний биед сөрөг муу нөлөөтэй билээ.

5. Усан үзэм болон гадил

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, гадил болон усан үзмийг хэтрүүлэн хэрэглэвэл, хэвлий хэсгээр таргалдаг байна.

6. Цагаан будаа болон амуу будаа

Будаанд агуулагдах цардуул нь биеийн хэлбэрт сайнаар нөлөөлдөггүй. Хэрэв та турах бодолтой байгаа бол, амуу болон цагаан будааг 14 хоногт дор хаяж нэг удаа хоол хүнсэндээ ашиглахад л болох юм. Харин бор будааг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Учир нь бор будаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй байна.

7. Түргэн болдог хоол

Эдгээр хоол хүнс нь нүүрс ус их хэмжээгээр агуулдаг учраас идсэний дараа төд удалгүй хугацааны дараа дахин өлсөх мэдрэмж төрж эхэлдэг. Ингэснээр таргалахад хүргэдэг.

8. Шөл болон мах

Тэжээллэг чанар агуулсан шөлтэй хоол нь их хэмжээний холестерол агуулдаг учраас эрүүл мэндэд тийм ч тустай биш юм. Мөн өөх тос ихтэй мах идэх нь хэвлийгээр таргалуулдаг байна.

9. Майонез, зайдас болон лаазалсан хоол хүнс

Эдгээр хоол хүнс нь бүгд хэвлийгээр таргалуулах шалтгаан болдог бөгөөд энэ нь найрлагандаа их хэмжээний өөх тосыг агуулдагтай нь холбоотой аж.

10. Түргэн хоол

Түргэн хоол буюу хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн нь их хэмжээний калори агуулдаг учраас бодисын солилцоонд сөргөөг нөлөөлж, үйл ажиллагааг нь удаашруулдаг байна. Хэрэв та хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол турах талаар бодоод ч хэрэггүй болохыг эмч нар хэлж байна.

11. Шар айраг

Согтууруулах төрлийн ундаа тэр тусмаа шар айргийг хэтрүүлэн хэрэглэвэл, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна, хэвлий хэсгээр таргалуулдаг сөрөг нөлөөтэй аж. Мөн тамхи татахаа зогсоох хэрэгтэй болохыг анхаарна уу.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!