Орон орны иргэд хэрхэн амьдардаг вэ?

Улс орон бүр өөр өөрийн өвөрмөц ёс заншил, уламжлалыг өдгөөг хүртэл хадгалсаар ирсэн билээ. Тэдгээр улсуудын ёс заншил, тэрчлэн амьдрах сууц, зохион байгуулалт нь өөр хоорондоо харилцан адилгүй, өвөрмөц шийдлийг шингээж өгсөн байх юм. Ингээд орон орны иргэдийн амьдарл ахуй, амьдардаг орон сууцуудтай танилцъя.

1. Япон

Токио хот нь дэлхийн хамгийн өртөг өндөртэй, төвлөрсөн хотуудын нэг юм. Зөвхөн хөрөнгө чинээтэй, боломжийн амьдралтай хүмүүс л хувийн байр, орон сууцтай бөгөөд ихэнх иргэд нь нийтийн байранд олуулаа амьдардаг байна. Зай талбайн хувьд маш жижиг, эд хогшил гээд байх зүйлгүй, аль болох саруулхан амьдрахыг хичээдэг аж.

Тэд ихэвчлэн 1 өрөө байранд амьдардаг бөгөөд үүндээ унтлагын өрөө, зочны өрөө, гал тогоо зэргүүдээ багтаадаг. Иймд тэд аль болох сул хэрэгцээгүй зүйлсийг гаргаж, чухал хэрэгцээтэй гэж үзсэн тавилгаа тавьж, энэ зарчмаар гэрээ тохижуулдаг юм.

Өрөөний талд жижигхэн гал тогоо, угаалгын өрөө байрлана. Энэ нь маш авсаархан бөгөөд, бидний хэрэглээ цөм багтсан байгаа нь гайхалтай.

2. Испани

Тус улсын иргэд, орон сууцанд амьдрахыг илүүд үздэг байна. Зурагт үзүүлсэн байрууд нь Испанийн дундаж орлоготой хүмүүсийн амьдардаг байр юм.

Байрны дотоод зохион байгуулалтын хувьд, ихэнх нь цагаан ханатай, цонх нь хаалттай байдаг. Энэ нь өвөлдөө илүү дулаан, зундаа илүү сэрүүхэн байлгах зорилготой аж. Тус улсад өвөлдөө их хүйтэн учир, иргэд нь халаалтын төхөөхөмж ашигладаг. Иймээс ч тус улсын тогны мөнгөний ихэнх хэсэг нь халаалтанд үрэгддэг бөгөөд, үүгээрээ Европт тэргүүлдэг аж.

Хоолоо идэхдээ ихэвчлэн зочны өрөөгөө ашигладаг. Тус улсын гал тогоо нь цэлгэр уужим талбайтай, бөгөөд хоол хийхэд үнэхээр тохиромжтой юм.

3. Швед

Шведийн ард иргэдийн амьдрал, оршин суудаг байр нь нэг иймэрхүү харагддаг.

Тэд гэртээ зоорь, агуулах, тэр бүү хэл угаалгын газар, спорт заалыг хүртэл багтааж өгсөн байдаг. Иймд амьдрах тав тух, орчны хувьд бага зэрэг тухгүй юм.

Тэд эдгээр зоорь, тусгай өрөөндөө хэрэглэдэггүй зүйлс, унадаг дугуй, улирлын холбогдолтой зүйлсийг хадгалдаг. Мөн байр бүр нь цэлгэр, том тагттай байна.

Тавилга зохион байгуулалтын хувьд, ерөнхийдөө цагаан өнгө голлодог. Ингэснээр өрөө илүү саруулхан, гэгээлэг сайхан харагддаг.

4. Англи

Харж байгаачлан, айл бүр ийнхүү жижигхэн хувийн орон сууцтай байдаг. Хэдийгээр зай талбай жижгэвтэр ч гэлээ, тухайн ам бүлд хангалттай хүрэлцэхүйц хэмжээтэй юм.

Өрөө бүрт угаалгын өрөө, хувцасны шүүгээ байрладаг. Мөн мэдээж ил задгай, камен зуухтай юм. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд чухал нөлөөтэй хэмээн үздэг.

Дотоод зохион байгуулалт, тохижилтын хувьд маш энгийн хэрнээ, тав тухтай, тохилог юм.

5. Өмнөд Солонгос

Тус улсын иргэдийн 80 орчим хувь нь ийнхүү орон сууцанд амьдардаг бөгөөд тэдгээрийн дугаар нь сүрлэг, томоор бичигдсэн байдаг. Талбайн хувьд, цэлгэр том цонхтой байна.

Айл бүр үүдэндээ гутал тайлах хэсэгтэй. Учир нь тэд гэртээ орохдоо заавал гутлаа тайлдаг. Хэзээ ч гуталтайгаа айлд, эсвэл гэртээ ордоггүй юм.

Хэмжээний хувьд харьцангуй зай багатай ч, зохион байгуулалт сайтай. Мөн л цэлгэр, уужим байдалд илүүтэй анхаарч, гэрээ тохижуудаг байна. Шалны хувьд ихэнх байрууд шалнаасаа халдаг. Харин зундаа сэрүүцүүлэгч сэнс, тусгай төхөөрөмж ашигладаг. Иймд мөн л тогны мөнгөний зарцуулалт ихтэй аж.

6. Австрали

Тус улсын иргэд гол төлөв амины орон сууцанд амьдрахыг илүүд үздэг. Харин 30 орчим хувь нь нийтийн орон сууцанд амьдардаг байна. Гадаад тохижилтондоо ихэд анхаарч, цэцэрлэгжилтийг сайтар хийж өгдөг юм.

Хэмжээний хувьд харьцангуй саруулхан бөгөөд, өрөөнүүд нь том зайтай. Амины орон сууц нь, унтлагын өрөөнүүд, зочны өрөө, гал тогоо, угаалгын өрөөнүүд, машины гаражаас бүрддэг. Мөн хувцас угаах өрөөг ч мөн шийдэж өгсөн байна.

7. Энэтхэг

Дундаж амьдралтай хүмүүс ихэвчлэн олон өрөөтэй, амины орон сууцанд амьдардаг. Байрнууд нь ихэвчлэн 2 давхраас бүрддэг.

Дотоод зохион байгуулалтын тухайд, хуучны гэмээр загвартай. Мөн гадаа талбай нь саруулхан, тохитой байна.

8. Күб

Тус улсын иргэд, ихэвчлэн модон тавилгыг илүүд үздэг. Цэвэр модон болон шилийг хослуулан гэрээ тохижуулдаг бөгөөд бага зэрэг хуучинсаг загвартай юм.

Эртний хуучинсаг загварын тавилга, модон эдлэлүүд нь үнэхээр хараа булаам гоё. Байгалийн элемэнтийг цогцлоож өгсөн учир, илүү эрүүл амьдралын хэвшилтэй байна.

Таны харж байгаа энэ өрөө бол гал тогоо бөгөөд мөн л модон тавилга давамгайлж байгаа биз.

9. АНУ

Америкчууд ихэвчлэн хувийн байшинд амьдран суудаг билээ. Тус улсын хувьд улсаас хангамж сайтай, эдийн засаг нь тогтвортой тул мөнгө олох тал дээр толгойгоо гашилгах нь харьцангуй бага байдаг юм.

Мөн байшингуудын хувьд, хамгийн гол дүрэм бол унтлагын өрөө болон угаалгын өрөөний тоо тэнцүү байх ёстой аж.

Зочны өрөөний тухайд зай завсаргүй олон зүйлсийг байрлуулсан нь замбараагүй харагдах талтай. Гэвч зарим нэг айлууд хамгийн тухлаг гэх тавилгыг сонгож, тансгаар гэрээ тохижуулсан байх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!