Кофенд дурлагчдад дуулгах муу мэдээ: Өвөл битгий кофе уугаарай! Учир нь…

Өвлийн улирлыг халуун, амтлаг кофегүйгээр магадгүй төсөөлөхөд бэрх шүү дээ. Ялангуяа ихэнх цагийг гадуур ажилтай өнгөрүүлдэг бол, бүр боломжгүй мэт… Гэвч бидний уух дуртай амтлаг ундаа нь өвлийн хүйтэн өдрүүдэд тийм ч тохиромжтой биш аж. Ингээд яагаад болохыг хамтдаа олж мэдэе!

Орчны хүйтэн хэм нь бидний бие махбодийг хэсэг хугацаанд царцаадаг гэж хэлж болно. Гэвч азаар бидэнд дулаан хувцас бас халуун цай байна. Энэ нь биднийг хүсээгүй хөлдөлтөөс, хамгаалж байдаг.

Гэвч кофе нь хүйтэн өдрүүдэд уух тохиромжтой ундаа биш аж. Учир нь кафейны төрлийн ундааг уухад шээс ялгаруулалт эрчимтэй нэмэгддэг. Хүйтэн өдрүүдэд та кофе ууснаар шээс хүрч, ойр ойрхон их шээнэ. Ингэснээр бие дулаанаа түргэн алдаж, амархан бээрч даардаг байна. Тиймээс ч гадаа хүйтэнд шээж болохгүй, эс бөгөөд хөлдөнө гэдэг.

Хэдий тийм ч, та бусад үед кофег тохируулан ууснаар эрч хүчээ сэлбэхээс гадна, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн зүрхний үйл ажиллагаа муудахаас сэргийлж, давхар бодисын солилцоог дэмжиж байдаг байна.

Гэсэн хэдий ч кофенд агуулагдаг кафейн нь шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг. Хэтрүүлэн хэрэглэснээр бие махбодийг шингэн алдалтанд асар түргэн оруулдаг бөгөөд биеийн хэм түргэн буурч эхэлдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!