Агаар цэвэршүүлэгч байхгүй, хүүхдээ хэрхэн цэвэр агаараар амьсгалуулах вэ гэж гайхаж сууна уу? Тэгвэл энэ аргыг туршаад үз!

Одоо ээж аавуудын өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа зүйл бол яахын аргагүй гэртээ агаар цэвэршүүлэгч авч тавих биз ээ. Энэ нь гэрийн агаарыг шүүж, цэвэршүүлэх төдийгүй нян бактерийг устгаж, хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх юм.

Харин танайд агаар цэвэршүүлэгч байхгүй бол хэтэрхий санаагаа чилээх шаардлагагүй. Учир нь та бүхэндээ агаар цэвэршүүлэгчийг орлох нэгэн гайхалтай аргыг зааж өгөх гэж байна. Энэ нь агаарыг цэвэрлэж, муу муухай бохирдол, бактерийг өөртөө наадаг аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Энэ аргын гол орц бол бидний сайн танил болсон сармис билээ. Төрөл бүрийн бактерийн эсрэг хүчтэй тэмцдэг сармисыг бид бага балчир байхаасаа л хүзүүндээ зүүж, ханиадаас сэргийлдэг байсан шүү дээ. Тэгвэл үүнийгээ заавал биеийнхээ хаа нэгтээ авч явалгүйгээр, гэртээ тавиад л агаараа цэвэршүүлж, ханиаднаас хол байх боломжтой юм.

Танд монгол сайн чанарын 10 хумс сармис хэрэг болно. Үүнийгээ хальсалж, савтай усанд хийж, гэрийнхээ хамгийн их хүн очдог хэсэгт тавина. Ингээд сармисны өнгийг ажиглаарай. Хэрэв өнгө нь ногоорч эхэлбэл, танай гэрийн агаарт тэр хэмжээний нян бактери, бохирдол байсан гэж ойлгох хэрэгтэй. Ингээд хэд хоногийн дараа ногоорсон сармисаа сольж, шинийг хийгээрэй.

Та энэхүү аргыг тогтмол хэрэглэж, өнгийг нь анзаарч сольж байхад танд агаар цэвэршүүлэгч хэрэг болохгүй юм. Тиймээс үүнийг заавал туршиж үзэхийг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!