Өвлийн улиралд илүү их идэх хэрэгтэй 6 хүнс

Өвлийн эрс тэрс хүйтэн уур амьсгалд бид бусад үеийнхээс илүү биедээ анхаарах хэрэгтэй. Учир нь гадуур вирусын ханиад олширсон учраас сэрэмж алдах төдийд өвчинд бууж өгөх болно.

1. Нэрс жимс

Тус жимс нь антиоксидантаар баялаг учир биеийг шаардлагатай амин дэмээр хангадаг. Мөн биен дэх хорт бодисыг гадагшлуулдаг. Иймд та өдөр бүр нэрс жимсний шүүсийг уухыг хичээгээрэй. Тэгвэл таны биеийн эсэргүүцэл сайжирч, өвчинд бууж өгөхгүй.

2. Цитрусын төрлийн жимс

Цитрусын төрлийн жимснүүд нь витамин С-гээр баялаг учраас, биеийн эсэргүүцлийг сайжруулж, өвлийн улиралд таныг өвчнөөс хамгаална. Тус төрлийн жимсэнд нимбэг, жүрж, ханборгоцой, киви зэрэг жимснүүд багтдаг.

3. Амтат чинжүү

Амтат чинжүү нь ч мөн ижил витамин С-гээр баялаг учраас таны дархлааг сайн дэмжиж өгнө. Хоол хүнсэндээ хэрэглэж хэвшвэл та ямарваа өвчингөөс өөрийгөө сэргийлж чадна.

4. Цагаан гаа

Цагаан гаа нь хоол боловсруулах системийг сайжруулахаас гадна, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг. Хоолондоо хольж эсвэл цайндаа хийж уусан ч болно.

5. Гадил жимс

Өвлийн улиралд гадил жимсийг түлхүү хэрэглэж хэвшвэл, таны биеийн эрч хүчийг нэмэгдүүлэхээс гадна, гормоны тэнцвэрт байдлыг хадгалдаг. Түүнчлэн биеийн эсэргүүцлийг ч мөн сайжруулдаг болохоор ханиад томуу хүрэхээс таныг хамгаална.

6. Цэцэгт байцаа

Хүүхдүүдийн идэх дургүй цэцэгт байцаа нь витамин С-гээр баялаг тул ханиад томуунд сайн үйлчилгээг үзүүлдэг. Мөн урьдчилан сэргийлэх үйлдэлтэй тул, өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!