Ердөө энэ 2-хон орцны тусламжтай биен дэх шимэгчээ арилгаж, жингээ хасаарай!
Биен дэх шимэгч хорхой ихэдвэл, бие нозоорч, ямар ч эрч хүчгүй болдог. Мөн биед ашиггүй нянгууд ихсэж, мөөгөнцөр болон олон хүсээгүй өвчлөлд хүргэдэг. Иймд бид та бүхэндээ биеийн шимэгчийг устгаж, илүүдэл жингээс салахад туслах жорыг танилцуулъя.
Орц:
- 2 цайны халбага маалингын үр
- 2-3 хумс хатаасан сармис
Хэрхэн хийх арга:
Орцуудаа нийлүүлэн сайтар нухаж, нунтаг болгоно.
Хэрэглээ:
2 цайны халбага нунтаг дээр 1 стакан шүүсэн ус хийнэ. Ингээд үүнийгээ 3 өдрийн турш өглөө өлөн элгэн дээрээ ууна. З хоног завсарлаж, ахин 3 хоног уугаарай. Энэ маягаар 1 сарын турш уух хэрэгтэй. Хэрэв шинж тэмдгүүд ахин дахин илэрвэл, үргэлжлүүлж болно.
Фэйсбүүк сэтгэгдэл