Хэрвээ хүүхэд сэрвэлзээд, тайван унтаж чадахгүй бол энэ аргыг хэрэглээрэй! Үр дүнгээ заавал өгөх болно

Ялангуяа бяцхан хүүхдүүдийн хувьд сэрвэлзээд тайван, удаан унтаж чаддаггүй. Энэ нь нөгөөтэйгүүр нойргүйдэлтэй ижил шинж тэмдэг илэрдэг. Хэрэв удаан иймэрхүү байдлаар явбал, хүүхдийн дархлаа суларч, өвчинд амархан өртөмтгий болдог. Харин та хүүхдэдээ дараах аргыг хэрэгжүүлж, бат бөх унтуулаарай.

1.Хүндрүүлэгчтэй хөнжил

Барууны орнуудад хүүхдийг тайван амгалан унтаж амруулахын тулд биеийнх нь жингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний жин бүхий даралтыг хөнжлөнд нь хийдэг. Ингэснээр хүүхэд сэрвэлзэж, сэрэхгүй илүү тайван унтаж чаддаг. Юу ч байж болно, гэвч шар будаа, элс зэрэг нь илүү тохиромжтой байдаг. Учир нь энэ нь хүүхдийг огт хөлөргөдөггүй бөгөөд цахилгаан соронзон орны нөлөөллөөс ч мөн хамгаалдаг байна.

2. Шар будаа, эсвэл элстэй дэр

Мөн хөлрөмтгий, тархины даралт ихтэй хүүхдэд шар будаа эсвэл цэвэрхэн элсээр дэр хийж дэрлүүлдэг. Энэ нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бөгөөд соронзон орны нөлөөллөөс хүүхдийг хамгаалдаг болохыг судлаачид илрүүлжээ.

3. Боргоцой

10-аад ширхэг хушны боргоцойг шилэн савтай усанд хийж, хүүхдийн орны хажууд тавьж өгвөл, хүүхэд яг л ойн модонд байгаа мэт гүн, бат бөх унтаж амардаг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлаас таныг хамгаалах болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!